Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Николя Саркози нар Грек улсыг хямралаас гаргах төлөвлөгөөг зөвшилцөв. Өнөөдөр Брюссельд ЕХ-ны дээд хэмжээний уулзалт дээр эл асуудлыг хэлэлцэнэ. Британий Financial Times мэдээлснээр, ойрын хоёр жил   ЕХ, ОУВС Грек улсад 71 тэр бум евро зээл олгож магадгүй. Түүнчлэн банкны салбарт хийсэн шинэчлэлийн үр дүнгээс  50 орчим тэрбумыг нэмэхээр  төлөвлөж байгаа аж. Дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Грекийг аврах багц арга хэмжээний дотор  европын банкны татвар гэгчийг шинээр оруулж буй тухай Financial Times дурьдаж байсан.  Үүнийг эсэргүүцэгчид тэр даруй гарч ирсэн. Германы банкнуудын Холбооны тэргүүн Кристиан Бранд үүнийг ”улс-төрийн инээдэмтэй зүйл” гэж нэрлэсэн гэж “Грандис Капитал“ хөрөнгө оруулалтын компаний хэлтсийн дарга Денис Барабанов ярьж байна. «Банкнуудад татвар нэвтрүүлэх юм уу, аль эсвэл иргэдэд татвар ноогдуулах энэ санал нь гарч магадгүй байгаа юм. ЕХ-ны эрх баригчидаа  Грекийг дэмжих хувилбар бараг үгүй болоод байгаа. Энэ нь нэг талаас хэрэв бүтцийн өөрчлөлт гарвал  хямрал гарч болох  тул тэд рейтингийн агентлагуудын хүсэлд нийцүүлж байна. Нөгөөтэйгүүр, хууль ёсны шийдвэр гаргаж хямралыг  зарлахгүй байхыг хүсч байна. Ингэхдээ тэд түүн рүү бас хувийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахыг хүсч байна.Магадгүй зөвхөн Грекийг төдийгүй бусад орнуудыг аврах хэрэг гарч мэдэх байна. Тэгвэл мэдээж хэрэг шал өөр тоо гарна шүү дээ. Хамгийн шилдэг арга бол Грекийг аажмаар санхүүгийн хямралд хүргэх явдал. Тэр нь өрнөдийн улс-төрчдийн үзэж буйгаар тийм ч их хэцүү зүйл болно гэж бодохгүй байна» гэж Денис Барабанов хэллээ.

  Хямралын санаа нь  бүр багахан ч бай, Европын төв банкны  хүрээнд дэмжлэг олсон. Юутай ч гэсэн австрийн Төв банкны тэргүүн Эвальд Новотн ийм боломжийг няцаагаагүй юм. Дээд хэмжээний уулзалтын  өмнө тэрээр энэ хувилбарыг  “судлах хэрэгтэй” гэж  цохон тэмдэглжээ. Дээд хэмжээний уулзалтын дүнгээс нийтевропын  санхүүгийн хямралын асуудлыг шийдвэрлэхийг хүлээхийн хэрэгггүй юм. Энэ тухай саяхан Германы канцлер Ангела Меркель анхааруулсан.  Түүний ярьснаар :европын бүсэд “үйл явцыг хянадаг” тодорхой арга хэмжээний тухай ряигдах ажээ. Гэхдээ хэрвээ зах зээл Грекийг нэгэнт “залгиж“, бүхий л эрсдлийг  таамаг болгосон бол нийтлэг стратегийн тодорхой шийдвэргүй байдал болон санал зөрөлдөөн нь ЕХ-ны эрх баригчдад хүндхэн тусах болно. Байн дээр валютын системийн  төдийгүй европын бүх төслүүдийн      сүйрэл тавигдаж болох юм. Улс-төрийн хүчин чармайлтаар бий болсон  зүйл ихэнхдээ эдийн засгийн хуулийг хорлодог юм. Тэгэхээр улстөрийн ийм аргаар аврах хэрэгтэй. Харин одоо ЕХ ны эрх баригчдад улс-төрийн зориг  дутаад байна гэж “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа  Шинжлэх ухаан болон улс-төрийн сангийн  судалгаа шинжилгээний төслийн удирдагч профессор Ханс-Хеннинг Шрёдер тэмдэглэн хэлээд «Евро гаргах шийдвэр гаргасан улс-төрчдөд л буруу нь  байгаа шүү дээ. Нэгдсэн валютын системтэй  зэрэгцээд нэгдсэн санхүүгийн бодлогын үзэл баримтлал байх ёстой юм. Харин өнөөдөр бид нэгдсэн валютын дэргэд үндэсний бодлогуудыг барьж байна. Ийм маягаар явж болохгуй гэж.Тэр үед эдийн засагчид анхаарауулж байсан юм шүү. Меркель, Саркози, Берлускони нар эдийн засгын талаар   юу ч ойлгохгуй хүмүүс, тиймээс тухайн үедээ зөв ажиллаж чадаагүй» гэлээ.Гэхдээ Ангела Меркель тухайн цаг үедээ Грекэд тусламж үзүүлэхэд тууштай шийдвэр гаргаагүй гэж зэмлүүлж  байсан бөгөөд харин одоо ганцаараа еропын бүсийг аврахын тулд алдсан зүйлээ нөхөхөд бэлэн байна. Дээд хэмжээний уулзалтын өмнө тэрээр мэдэгдэхдээ: “еврог хамгаалах нь одоогийн түүхэн зорилго” гэж цохон тэмдэглжээ.