Оросын эмэгтэй синхрон сэлэгчид Хятадад болж байгаа усан спортын дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд гялалзсан амжилт гаргаж байна. Тэд дөрвөн төрлөөр дөрвөн алт медаль хүртлээ. Гурван дээд шагнал нэг зэрэг авсан 25 настай Наталья Ищенко тэмцээний гол баатар боллоо. Тэр  нийтдээ дэлхийн 13 удаагийн  аврага болжээ. Оросын өөр нэг ч тамирчин ийм үр дүнд хүрээгүй. Наталья  үүгээр ч зогсохгүй байх Тэмцээн үргэлжилж байна. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев эмэгтэй синхрон сэлэгчдэд баяр хүргэв.Наталья Ищенкогийн «Илбэчин  эм» гэж нэрлэсэн ганцаарчилсан хөтөлбөр үзэгчдийг ч шүүгчдийг ч бишрүүлэв. Тамирчин эмэгтэй ухаанд багтамгүй гэмээр өндөр дүн -98,550 балл авчээ. Оросын балетын урлагийн уламжлалаар усан дээр бүжиглэсэн маш сайхан бүжиг хэмээн шүүмжлэгчид бүсгүйн тоглолтыг үзжээ. Үзэгчид энэ явдал цөөрөмд болж байгааг  түр зуур мартлаа. Ищенко усан дор нэлээд удаан байж, маш нарийн хөдөлгөн үзүүллээ. Хөгжим аялгуу намжмагц  танхимд цугларагсад нижигнэтэл алга ташиж, шүүгчид уран чадвары нь хамгийн өндөр баллар үнэлэв. Наталья л нэлээд тайван байсан. «Алтан медаль ахин хүртээсэнд баярлаж байна» гэж тэр шагнал гардуулсаны дараа хэлээд  «Ганцаар биш багаараа тоглохын өмнөхөн л сэтгэл хөдөлдөг.Ганцаар тоглохдоо бүх юм надаас шалтгаалахыг ойлгож өөртөө итгэдэг. Мэдээжээр жаахан ядарсан. Өдөрт гурван удаа тоглоход хэцүү. Сургууль, тэмцээний хооронд завсарлагаа бараг байхгүй. Харин бүх өдөр нэр тэртэй тоглох хүч чадал олно гэж бодож байна» гэлээ.

     Дасгалжуулагч Татьяна Данченко ч  Натальяад  итгэж байна. «Гайхамшигт олон шавьтай байсан, байна, байх ч болно. Гэвч Ищенкотэй тэнцэх  гоц авьяаслаг, сайхан зантай шавь үгүй» гэж дасгалжуулагч хэллээ. Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд гарсан амжилт нь тамирчин эмэгтэйн амьдралын төлөвлөгөөг өөрчлөв. «Маш  ядарсан. Их спортоос явмаар байна» гэж тэмцээний анхны  өдөр Наталья мэдэгдсэн бол одоо Лондоны Олимпийн наадмын дараа бүрэн төгс шийдвэр гаргана гэж байна. Шанхай Наталья төдийгүй оросын бусад эмэгтэй синхрон сэлэгчдийг элэгсэн дотно хүлээн авч байна. Манай бүсгүйчүүд яруу сайхан тоглож, узэгч олныг  бусдын тоглолтыг бараг тоохгүйд хүргэж байна. Оросын бүсгүйчүүдтэй тэнцэх тамирчид үгүй гэсэн сэтгэгдэл төрөв. Татьяна Данченко ийм санаа бодлыг бүрэн дэмжихгүй байна.  «Нэг талаас тийм байна. Харин Хятад ямар хурдтай урагш ахиж байгааг хар л даа. Энэ удаа Шанхайд хятадын эмэгтэй тамирчид бидэнд ойртож байгааг мэдрэсэн» гэж Данченко хэллээ. Тэмцээн Шанхайд үргэлжилж байна. Синхрон сэлэгчид багийн төрлөөр медаль авахын төлөө өрсөлдөнө. Оросын тамирчид усан спортын өөр төрлөөр ийм их амжилт гаргаагүй. Эрэгтэй сэлэгч, усанд шумбагчид мөнгө, хүрэл медаль тус  тус хүртлээ. Дэлхийн аврага шалгаруулах тэмцээн  7-р сарын 31-нд өндөрлөх учраас олон тамирчин гялалзсан амжилт гаргах боломжтой байна.

Гэрэл зураг