Оросын оршин суугчид ХХ зууны эхэн , дунд үеийн аймшигт хэрэг явдлыг давтуулахгүйн тулд сургамжий нь мартах ёсгүй гэж Оросын үнэн алдартны сүм хийдийн тэргүүн хамба Кирилл  Мордовид анхны айлчлал хийхдээ уриалав. Тухайн үед чухам энэ  БНУлсын томоохон хоёр гянданд улс төрийн шалтгаанаар маш олон хүнийг хорисон билээ. Сталинизмыг  цагаатгаж, зарим улс төрчдэд ашигтайгаар түүхийг хянан үзэх гэсэн оролдлого үргэлжлэсээр байна. Сталин «ард түмний жинхэнэ дайсантай» тэмцэхээр залхаан цээрлүүлэх ажиллагаа арга буюу явуулсан гэх мэт үг яриа тархсан. Зарим этгээд зөвлөлтийн үзэл суртлыг сэргээж буцаахыг санал болгосон. Тэгснээр орчин цагийн Оросын ирээдүйг аз жаргалтай болгоно гэж тэд үзсэн юм. Ийм үзэл санаа, үг яриаг хүлцэж болохгүй гэж тэргүүн хамба Кирилл үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Сүм хийд ч Бурхан багш ч хэрэггүй гэсэн  хүмүүус одоо ч байгаа. Хувьсгал, иргэний дайны  аймшигт сорилт, шахалт хавчилт болон  сүм хийдийг эвдэж нураах, үндэсний оюуны амьдралыг басамжлах хэрэг явдал  Орос улсад болоогүй мэтээр тэд харуулж байна» гэв.

    Гяндан удирдах ерөнхий газар – ГУЛАГ-ад захирагдах  улс төрийн хоригдолуудын томоохон  12 шоронгийн 2 нь Сталины эрх барьж байсан үед Мордовид оршиж байв. 30-ад онд эдгээр хоёр шоронд 30 мянга гаруй хоригдол байсан. Намын нэрт түшмэл, ШУ соёлын зүтгэлтнүүд болон гэнэт «ард түмний дайсан» гэгдсэн эгэл жирийн хүмүүсийг энд хорижээ. «Маш аюултай  «хүмүүсийг буудан хөнөөсөн юм. Шашны олон зүтгэлтэн мордовын газар нутагт оршуулагджээ. Шашин шүтлэгтэй тэмцэж, Мордовын бараг бүх сүмийг устгав. ХХ зууны эхээр БНУлсад 600 гаруй сүм байсан шуу. Мордови болон түүний нийслэл Саранск хот нэлээд олон жилийн турш «уналтын бүс нутаг» хэвээр байсан. Харин 1980-д оны сүүлээр энд шашин шүтлэгийг идэвхтэй сэргээж эхлэсэн гэж тэргүүн хамба Кирилл хэлээд  «Бусдаас бараг ялгагдахгүй балархай Саранск хот  харсаар байтал гэнэт өөрчлөгдөв. Төв дуган барьснаар өөрчлөн байгуулалт эхэллээ. Тэр хотын дараачийн бүх өөрчлөлтийн нэг ёсны зүтгүүр болсон. Эдийн засаг, улс төр, нийгмийн ямар ч өөрчлөн байгуулалтыг оюуны хүчин зүйлээр эхлэх ёстойг Саранск хотын жишээ тод харуулж байна. Тэгвэл хүний хүчин зүйл ч өөрчлөгдөнө» гэв.Эдүгээ Саранск ба Мордови оршин суугчдад ногдох сүм хийдийн тоогоороо тэргүүн байр эзлэж байна. 300 гаруй сүм хийд энд ажиллаж байна.