Оросын мэргэжилтнүүд живсэн “Булгария” усан онгоцыг Волга мөрний ёроолоос татаж гаргахаар бэлтгэж байна. Живсэн онгоцны эх биен доогуур дөрвөн ширхэг тусгай ган хавтанг оруулан дээш татах юм. Одоогийн байдлаар тийм хавтангийн гурвыг оруулаад байна. Хоёр давхар, аяллын онгоц нь 7-р сарын 10-нд Волга мөрөнд эргээс 10 км зайд живсэн юм. Онгоцонд 208 хүн явсан. Тэдгээрээс 79 хүн аврагдсан юм. 15 хүн сураггүй алга болсонд тооцогдсоор байна.