Бүс нутгийн аюулгүй байдлын шинэ тогтоц Зүүн Азид шаардлагтай байна. Аюулгүй байдал бүгдэд нэгдсэн хуваагдашгүй зүйл болж ямар ч  улс мөн тогтоцыг үндэслэн төлөвшүүлэх талаар хөнгөлөлт эдлэх ёсгүй. Орос улс энэ санаачилгыг Ази Номхон далайн бүс нутгийн бүх уулзалт хуралдаан дээр хэлэлцэн дэмжүүлэх  төлөвлөгөөтэй байна. АСЕАН-аас (Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбоо) зохион байгуулах уулзалтуудыг юуны түрүүнд дурдая. Одоо индонезийн Бали аралд хуралдаж байгаа АСЕАН-ы бүс нутгийн аюулгүй байдлын форумын чуулган болон энэ оноос Орос улс бүрэн эрхтэй оролцож буй Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтууд  тэдгээрийн дотор байна.

    Зүүн Азийн тогтвортой байдал Оросын ашиг сонирхолд нийцэж байна. Давшингүй хегжиж байгаа бүс нутгийн орнуудтай тал бүрийн  харилцаа тогтоох нь Сибирь, Алс Дорнодын эдийн засгийн хөгжилд зайлшгүй чухал. Гэвч тогтвортой байдлыг хэвээр хадгалах нь амаргүй зорилт юм гэж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дэргэдэх АСЕАН-ы төвийн удирдагч Виктор Сумский үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Хятадын эрчимтэй хөгжил Зүүн Азийн сэргэн мандалтаа ихээхэн нөлөөлсөн. Гэвч Хятадын  хөгжил америк-хятадын зөрчил Зүүн Азид нөлөөлөх болов. Мөн сэдэв Зүүн Ази улмаар дэлхийд хэрхэн хөгжихөөс хэтийн төлөв шалтгаална. Түүнээс гадна Зүүн Азийн  улс төр, эдийн засаг «хүйтэн дайны» үеэс үлдсэн асуудлуудыг шийдвэрлээгүй нөхцөлд хөгжиж байна. Эдгээр нь солоногосын ба тайваны асуудлууд хийгээд хоёр  ба олон талын нутаг дэвсгэрийн маргаантай маш олон асуудал  тулгарсан. Тухайлбал Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын эргэн тойрны маргаан сүүлийн үед хурцадлаа. Түүнчлэн терроризм, мансууруулах бодисын наймаа, улс дамнасан гэмт хэрэг,  гамшгийн хор уршигтай хийх тэмцэл  зэрэг олон улсын асуудлыг дурдаж болно» гэлээ.

      Иймээс бүс нутгийн аюулгүй байдлын системийг байгуулах нь тулгамдсан асуудал болов. Европынхтэй адил аюулгүй байдлын тогтоц Зүүн Азид алга. Бүр хүйтэн дайны үед АНУ-аас бүс нутгийн хэд хэдэн улстай  байгуулсан цэрэг-улс төрийн хамтын ажиллагааны тухай хоёр талын хэлэлцээрүүд  одоо бүс нутгийн аюулгүй байдлыг тодорхойлж байна. Америк-японы холбоо, америк-өмнөд солонгосын холбоо, америк-австралийн холбоо болон АНУ-аас Тайланд, Филиппин хоёртой байгуулсан холбоо зэргийг үүнтэй холбогдуулан дурдая. Хятадын эдийн засгийн өсөлт, цэргийн сүр хүч АНУ-ыг эдгээр холбоогоо бэхжүүлж, бусад улс жишээ нь Вьетнамтэй цэргийн хамтын ажиллагааг сүүлийн үед өргөжүүлэхэд хүргэв. Гэвч эдгээр бүх холбоо  бүс нутгийн ба дэлхийн түүхийн сөргөлдөх үед байгуулагдсан билээ. Маргаантай асуудлыг эв зүйгээр зохицуулах, хүч үл хэрэглэх, гуравдахь улсын эсрэг чиглэгдсэн  сөргөлдөх, хамсан сүлбэлдэх ажиллагаанаас татгалзах зарчимд  тулгуурлсан бүс нутгийн аюулгүй байдлын тогтоц хуучин системийг солих ёстой. Эдгээр зарчим эв найрамдалтай 40 гаруй жилийн турш амьдрах боломж АСЕАН-д олгосон  «холбооны арга барил» гэгчид нийцэж байна.