Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Узбекистаны ерөнхийлөгч   Ислам Каримовт  тус улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 13 хүн амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлж, цахилгаан утас илгээв гэж ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдэв. «Узбекистаны нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөж, хүний амь эрсэдсэнд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу. Тэдгээр хүмүүсийн төрөл төрөгсөд болон ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлж, гамшигт нэрвэгдэгсдэд түргэн эдгэрэхийг хүсч байгааг минь дамжуулна уу? “ цахилгаан утсанд бичжээ. Узбекистанд 7-р сарын  13-д хүчтэй газар хөдлөлт болж сүүлийн ирсэн мэдээгээр 13 хүн амь үргэдэж, 80 гаруй хүн шархаджээ.