Ливийн босогчид тус улсын баруун хэсэгт орших Нафис ууланд  хүчээ хувиарилан Тридоли руу дайралт хийхээр бэлтгэж байна гэж  шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлийн босогчдын цэргийн ажиллагааны зохицуулагч генерал Омар аль-Харири мэдэгджээ. Босогчдын хяналтанд байгаа газруудаас Нафисын уул нь Трипольтой хамгийн ойр байгаа гэдгийг Омар аль-Харири сануулжээ. Энэхүү байлдааны түшиц газрыг тэр  илүү ашигтай байрлал  гэж үзэж буйгаа тэмдэглэв.  Тэрээр цааш хэлэхдээ давшилтын үеэр Триполиос 75 км зайд орших Бир эль-Ганам хотыг эзлэн авахаар төлөвлөжээ. Түүний мэдээлснээр, сөрөг хүчний ангиуд “стратегийн чухал” хотоос 2 км зайд зайд байгаа бөгөөд хотыг эзлэн авахад бэлтгэж байгаа гэв.