2001 оны 9-р сарын 11-нд гарсан  халдлагаас болж,   хонзогнон 2 цагаач хүний амийг егүүтгэж, нэг хүнийг шархадуулсан америкийн нэгэн иргэнийг Техас мужид цаазаар авлаа. Лхагва гаригийн орой  41 настай Марк Строманыг үхлийн тариагаар тарьжээ. Шүүх хурал дээр тэрээр хэлэхдээ, халдлагад хонзогнон Ойрхи-Дорнодын иргэдийг сонгосон гэжээ, гэвч түүний золиос болсон гурван хүн бүгд Өмнөд Азиас гаралтай хүмүүс байжээ. Строманы буудлагын дараа амь гарсан Бангладешийн хүн,   лалын шашин  нь алуурчинг уучлахыг шаардаж байна хэмээн түүнийг цаазын ялаас хэлтэлж өгөхийг эцсээ хүртэл хөөцөлдөж байсан юм. 2001 оны 9-р сарын 11-нд алан хядагчид америкийн зорчиг-тээврийн 2 онгоцыг эзлэн авч, Нью-Йоркийн дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр байр руу дайрсан юм. Тэр үед халдлагад 3000 хүн нас барсан юм.