Аюулгүй байдлын асуудал болон Солонгосын хойгийн  байдал нь Зүүн-Өмнөд Азийн орнуудын ГХЯ-ны сайд нарын Индонезийни Бали арал дээр өнөөдөр нээгдэх  уулзалтын гол сэдвүүд байх болно. Зөвлөгөөнд Зүүн-Өмнөд Азийн орнуудын яриа, хэлэлцээний түншүүд болох  Хятад, Япон, Өмнөд Солонгос оролцоно. Орос улсыг Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров төлөөлж байна. Холбооны гишүүн орнуудын тэргүүн нар болон тэдний түншүүд Солонгосын хойгийн мөргөлдөөнийг бүр мөсөн тогтворжуулах сонирхолтой буйгаа илэрхийлнэ. Төлөвлөж буйгаар бүс нутагт  тогтвортой байдлыг бий болгохын тулд   БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаар зургаан талт яриа хэлэлцээг ойрын үед сэргээн зохион байгуулах нь. Түүнчлэн, уулзалтаар байгалийн сүйрэлтэй холбоотой хүнсний тусламж үзүүлэх болоод эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.