«Ирээдүйн инженерүүд-2011” Олон улсын залуучуудын уулзалтын хөрөнгө оруулалтын төслийн уралдааны шагналтнууд энэ 9-р сард  Эрхүү хотод болох  Байгалийн олон улсын эдийн засгийн VII  чуулганд  оролцоно. “Ирээдүйн инженерүүд-2011” аж үйлдвэрийн залуучуудын чуулганы хүрээнд Байгалийн эдийн засгийн форумыг /БЭФ /танилцуулах ажиллагааг Байгаль нуурын Большое Голоустное тосгонд  зохион явуулав. 7-р сарын 25-нд “Ирээдүйн инженерүүд” чуулган ажлаа өндөрлөхийн өмнө  хөрөнгө оруулагчдын төслүүдийн шалгаралтанд төрүүлсэн хүмүүсийг зарлах юм. Аж үйлдвэрийн залуучуудын чуулганд оросын 283 байгууллага, компани болон оросын бүс нутгуудын  42  их, дээд сургуулийг  төлөөлсөн   1150  төлөөлөгч оролцсон юм. Түүнчлэн 47 орны 350 гадаадын оролцогч ирсэн. Байгалийн эдийн засгийн форумын хувьд гэх юм бол ирэх 9-р сарын 12-14 өдрүүдэд Эрхүү хотод болно. БЭФ-ийн энэ удаагийн чуулганыг “Алс-Дорнодын болон Байаглийн бүсийн нийгэм-эдийн засгийн стратеги” сэдвээр явуулна. БЭФ-ийн хүрээнд орос-монголын хил орчмын хамтын ажиллагааны асуудлаар мэтгэлцээн, Оросын шинэтгэлийн бүсийн зөвлөлийн хуралдаан болон “Европа-Орос-АНД: тээврийн дэд бүтцийн хөгжил”   олон улсын  эрдэм-шинжилгээний бага хурал зохиогдоно.  9-р сарын 14-нд чуулганы сүүлийн өдөр уламжлал ёсоор Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын арга хэмжээнүүд зохион явуулна.