Энэ жил өнгөрсөн жилийг бодвол хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй байгалийн сүйрлээрээ хамгийн дээд хэмжээнд хүрээд байна. Эйяфьятлайокудль галт уулын дэлбэрэлт, Америкийн хүчтэй хар салхи, Европын цасан шуурга, Индонези, Гаитийн газар хөвлөлт, галт уулын дэлбэрэлт, Пакистаны газар хөдлөлт, Оросын төв хэсгийн аагим халуун гээд өнгөрсөн жилийн эдгээр байгалийн “хувьсгал” нь ард үлдсэн гэлтэй. Гэтэл одоо Оросд гаж халуун болж,  АНУ-д, Хятад болон Бразильд айшигтай үер болж байна. Японы өмнө хэсэгт  далайн хар салхи өнгөрсөн 3-р сарын байгалийн  сүйрлийг санагдуулна. Энэ долоо хоногт Орос улсын төв хэсэгт аагим халуун тогтоод байна. Өдрийн температур +37 С. Цаг агаарын урьдчилсан  мэдээгээр Москва орчимд   +37   хэм байгаа бөгөөд, энэ нь цаг уурын хэвийн хэмжээнээс +7-8 С илүү байгаа юм. Халууны байдал нь Якутыг мөнхийн цэвдэгээс гаргаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Якутскд дээд хэмжээний рекорд тогтсон нь +38,4 С байв.Аагим халуун нь ойн түмэр гархад хүргэж байна.  Гал түймэр  унтраахад эерэг хөгжил гарч байгаа ч гэлээ, байдал маш их эгзэгтэй байна. Нөгөөтэйгүүр, +40 С дор АНУ-ын 23 төвийн болон зүүн хэсгийн мужууд оршиж байна. Халуунаас болоод энд сүүлийн долоо хоногийн дотор  13 америк хүн нас бараад байна. 6-р сарын эхэн үеэс аваад  тус улсын зүүн болон өмнө хэсэгт үер, газрын нуралтаас  болоод хүчтэй салхи, аадар борооны улмаас нийт 500 хүн сураггүй алга болоод байна.  Сүйрлийн бүсээс 3 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд  цаг агаарын хүнд нөхцлөөс болоод Бээжингийн олон улсын онгоцны буудал хэдэн зуун нислэгээ хойшлууулахад хүрчээ.  Улиралын энэ үе нь  Хятадын хувьд бороо, үерийн улирал юм. Гэхдээ хур тундасны хэмжээ, давтамж нь сүүлийн жилүүдэд дэндээд байгаа аж. Хамгийн их хүчтэй үер өнгөрсөн жил болосн бөгөөд, тэр үед 4300 хүн нас барсан юм. Харин энэ жил байгалийн ер бусын цаг агаарын байдлаар дээд хэмжээг тогтоох нь. Энэ жилийн хаврын ган гачиг сүүлийн хагас зуун жилд  болоогүй юм.

         Зургаа дахь буюу хамгийн хүчтэй далайн хар салхи нь  энэ улирлаар АНУ-ын азийн эргээр- Японы өмнө зүгт ”Ма-он” хоёрдахь өдрөө бургилж байна.  Нутгийн оршин суугчид үер, газар нурах болон хүчтэй хар салхинаас хамгаалан бэлтгэж байна. Нилээд хэдэн шинжээчид байгалийн сүйрлийн шалтгааныг дэлхийн дулааралтай холбож тайлбарлаж байна гэж Оросын ус цаг уурын албаны төвийн орлогч дарга Геннадий Елисеев тэмдэглээд «Одоохондоо бид энэ бүгдийг агаар мандлын байгалийн  өөрчлөлт  гэж тайлбарлаж байгаа юм. Өөр бусад  тайлбаруудыг мөрөөдөлтэй холбон өгч байна. Дэлхийн дулаарал нь хамгийн аюултай аагим халуун, хүчтэй салхи, далайн хар салхины давтамжийг ойртуулдаг гэсэн бодол  таамгууд байдаг юм. Одоогоор эдгээр үзэгдлүүдийн хоорондын холбоог тогтоож чадаагүй байна» гэлээ. Байгалийн гаж үзэгдлүүд нь дэлхий сөнөж  байгаагийн нэг дохио   гэсэнтэй хэрхэн хандах ёстой вэ? «Миний хувийн бодлоор бол үүнд гүн ухааны үүднээс хандах нь зүйтэй юм. Жил бүр л гардаг  байгалийн сүйрэл гарсан даруйд л  тэр тухай ярьж  байдаг. Харин байгальд гарсан  сүйрлийн тухай ярих үндэслэл би олж харахгуй байна.  Тэр тусмаа бидэнд орчлон ертөнцийн  сүйрлийг таамаглах ямар нэгэн шалтаг огт алга» гэж Геннадий Елисеев  хэллээ. Геннадий Елисеев  ярихдаа Орос улсад өнгөрсөн жил гарсан тийм аагим халуун шатахгүй гэж баттай хэлсэн. Тэр үед аагим халуун Москвад  болон Москва орчимд, бусад бүс нутгуудад долдугаар сарын  дунд үеэс сар илүүтэй хадгалагдсан юм. Энэ хугацаанд температурын дээд хэмжээ  +38,2 С хүрч, 20 удаа энэ хэмжээнд очиж байсан юм.  Ийм явдал нь ус цаг уурын албаны 130 жилийн түүхэнд  урьд өмнө гарч байгаагүй ажээ.