Барак Обама нь улс орноо хямралаас аврахын тулд  Бүгд найрамдахчуудын  намд буулт хийхэд бэлэн байна. Удтал хүлээсэн буултаар – төрийн зээлийн дээд хэмжээ нэмэгдэх болж, ашгүй нэг техникийн хямрал гэдэг нь гарахгуй болж, 8-р сарын 2-ны өдөр –“О” -ээр тэмдэглэгдэхгүй өнгөрөх нь байна. Энэ  тохиролцоо нь Бүгд найрамдах нам, Ардчилсан намын тус бүр 3 сенатчийн бүрэлдэхүүнтэй эрхэм зургаагийн санаачилсан саналын үр дүнд гарсан юм. Ерөнхийлөгчийн засаг захиргаа төрийн зээлийг бууруулах хатуу ширүүн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шуударсан юм. Түүний  үр дүнд ойрын арван жилд төсвийн хомсдол 4 их наяд доллароор багасна. Энд  эрүүл мэнд, нийгмийн даатгалын салбаруудын болоод  эмнэлгийн тусламжийн төлбөргүй хөтөлбөрийн тухай яригдах юм.   Түүнчлэн, Обама   түүний засаг захиргаа  батлан хамгаалах салбар багтдаг  “цэгийн” зарлагуудыг ирээдүйд хянан үзэж байх болно гэж амласан юм.

    Сүүлийн санаа Пентагонд  таалагдахгүй нь мэдээж юм. Гэхдээ үүнтэй эвлэрэхээс өөр зам үгүй. Тэр тусмаа АНУ-ын БХЯ- ны дэд тэргүүн Уильям Линн өөрийн байгууллагын бүрхэг  зургийг  үүнээс өмнө ийнхүү дүрсэлж байжээ.  Түүний үзэж байгаагаар Пентагон өөрийн хөрөнгө санхүүгээ бие даан зарцуулдаг боломжоосоо салах бөгөөд сангийн яамны хараат байдалд орж магадгүй ажээ. Эцэст нь Армагеддоныг нэг юм тойрох  нь байна. Хэрвээ бүх юм төлөвлөсний дагуу явагдах юм бол 2014 онд төрийн зээлийн түвшинг тогтворжуулж болох юм. Гэхдээ хөтөлбөрийн нарийн ширийн  зүйлүүд хараахан тодорхой бус байна. Үүнд  бүх бүгд найрамдахчууд энэхүү санааг дэмжихэд бэлэн байна уу, аль эсвэл яриа, хэлэлцээ нь сунжирах ч юм билүү! Өнөөдөр байдал төдийлөн хурцадмал биш ч гэсэн, өсөн нэмэгдэж байгаа  төрийн зээл нь америкийн эдийн засгийн толгойны өвчин болон үлдэх болно  гэж Deutsche Bank /Дойче Банк/ судлагааны удирдах газрын тэргүүн Ярослав Лисоволик тэмдэглэн хэлээд «АНУ д болж байгаа зүйл бол юуны түрүүнд америкийн эдийн засагт хор хөнөөлтэй юм. Яагаад гэвэл, энэ нь банкны  хүүг өсгөж, америкчуудыг  болон америкийн компаниудын зээлийн өсөлтөнд хүргэнэ» гэлээ.

   Нөгөөтэйгүүр бүгд найрамдахчуудын болон ардчилагчдын энэхүү эсрэг зогсолт нь Америкийн эсрэг тэмцэл болоод байна гэж шинжээч нэмж хэлээд «Энд имижийн асуудал үүсээд байна. Энэ тухай америкийн удирдалгууд өөрсдөө ярьцгааж байна. Хэрвээ АНУ нь цаашид долларыг дэлхийн нөөцийн валют хэвээр хадгалахаар зорьж байгаа бол ийм маягийн хямрал нь дахин хэрхэвч  гарах ёсгүй юм» гэв. Дэлхийн санхүүгийн зах зээлийг барьж байсан “халуун”мэдээж хэрэг бууна, гэхдээ ул мөрөө  үлдээнэ  Шинжээчдийн үзэж буйгаар долларт итгэх итгэл яваандаа унах аж.