Аюулгүй байдалд тулгарсан шинэ аюул сорилтын хариуд АСЕАН-аас арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж өчигдөр Жакартад холбооны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын хамтран гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Орос, Хятад, АНУ, Япон, Өмнед Солонгос, БНАСАУ, Австрали, Шинэ Зеланди, Канад, ЕХ-ны гишүүн орнуудын сайд нар маргааш тэдэнтэй нэгдэнэ. АСЕАН-ы гишүүн орнуудын ГХЯ-ны тэргүүн нар өчигдөр хуралдаан хийлгэж, Холбооныхоо хамтын нийгэмлэгийг байгуулахын тулд бүс нутагт эдийн засгийн интеграцийг бэхжүүлэхийг уриалжээ. Хятад, Япон, Өмнөд Солонгос гуравын мөн үйл явцад гүйцэтгэх үүрэг ГХ-ийн сайд нарын хэлэлцээний ерөнхий сэдвийн нэг болно. Гэвч Хятад улсын сэхүүн санаархал гаарсан нөхцөлд ашиг сонирхолоо яаж хохироохгүй байх вэ гэсэн хурц асуудал  АСЕАН-д тулгарлаа. Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн дэргэдэх АСЕАН-ы төвийн удирдагч Виктор Сумский хэлэхдээ «Шинэтгэл, эдийн засгийн өсөлтийн талаар Хятадын гаргасан амжилт Зүүн-Өмнөд Азид өөрт нь сөрөг нөлөөтэй болсон. Эдийн засгийн асар их боломжтой Хятад улс улс төрийн байр сууриа бэхжүүлэхийг оролдох бололтой. Харин хөршүүдэд нь таалагдахгүй хэлбэрээр оролдож болзошгүй. Энэ үзэл санаа одоо бүс нутагт зонхилж байна. Энд Хятадын өрнүүн хөгжлийг анхааралтай ажиглаж байна» гэв.

     Бүс нутгийн орнуудын сэтгэл түгшиж байгаа нь өчигдөр Жакартад  гаргасан хамтрасан мэдэгдэлд тусгалаа олжээ. Хятадын аюул гэгчийг мэдэгдэлд шууд дурдаагүй боловч бүс нутагт  өөрчлөлт гарсаны хариуд АСЕАН-ы чадавхийг бэхжүүлэх уриа хятадын эсрэг чиглэгдсэн нь илэрхий . Түүнээс гадна Өмнөд Хятадын тэнгис дэх Хятад, Вьетнам, Филиппин улсуудын загас агнуур, харуулын онгоцуудыг тойрсон саяханы тохиолдлууд  АСЕАН, Бээжингийн хоорондын харилцааг хүндрүүлэв. Жакартад зөвлөлгөөнд оролцогчид Хятад улсыг эрс шүүмжлэв. АСЕАН-ы гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар Өмнөд Хятадын тэнгист явуулах үйл ажиллагааны тухай хуулийг нарийн чанд мөрдөхийг уриалав. Энэ нь  нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд зэвсэг үл хэрэглэх тухай АСЕАН-ы чухал баримт бичгийн нэг билээ.

    Энэ асуудал БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зечийн маргаан үүсгэсэн Спратли олтриг, Параселийн арлуудад  Хятадын нэгэн адил өнгөлзөж буй АСЕАН-ы орнуудын ГХ-ийн  сайд нартай хийсэн уулзалтын гол сэдвийн нэг болов. Энэ нутгийн байдал АНУ-ын оролцоотойгоор хурцдсан гэж Виктор Сумский  үзэж байна. Вашингтон Бээжингийн байр суурь бэхжсэний хариуд Зүүн-Өмнед Азид улс төрийн жинхэнэ сөрөг давшилтыг өрнүүлэв. «Сөрөг давшилтын хүрээнд Өмнөд Хятадын тэнгисийн сэдэв болон маргаан үүсгэсэн арлуудын талаархи Хятадын байр суурийг дурдаж, хэрэглэж байна. Энэ нь Хятад улсад шахалт  үзүүлж, хөрш орнуудад хятадын эсрэг янз янзын үзэл санааг гааруулах гэсэн арга хэлбэр билээ. Хятад улс ба АСЕАН, АНУ-ын хоорондын харилцаа холбоо Өмнед Хятадын тэнгисийн эргэн тойрны байдлаас ихээхэн шалтгаална. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудал дан ганц түүнд татагдан оролцсон орнуудын  хэрэг байхаа больсон. Энэ нь Зүүн-Өмнөд Азид АНУ, БНХАУ-ын хоорондын  санал зөрөлдөөн болж хувирсан» гэж Оросын шинжээч Виктор Сумский үзэж байна. Өнөөдөр хятадын «Жэньминь жибао» сонин Вашингтонд хандан Өмнөд Хятадын тэнгисийг  тойрсон асуудлын шийдвэрт хөндлөнгөөс үл оролцохыг уриаллаа. Бээжин  өөрий нь ашиг сонирхол орших байгалийн баялаг нөөцтэй хэсэг дэхь  АНУ-ын  оролцоог эсэргүүцэж  байна.