АНУ Хятад улсад сансрын орон зайг ашиглах яриа хэлэлцээгээ тогтворжуулах санал тавилаа. Энэ тухай мягмар гаригт  АНУ-ын БХЯ-ны тэргүүний сансрын бодлогын  туслах   Грегори Шулте сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр мэдэгджээ. Түүний ярьснаар америкийн тал “эхний уулзалтын товыг” хүлээж байна. Вашингтон нь Бээжинд  сансрын орон зайг хариуцлагатай  ашиглахын тулд ямар байх ёстой вэ гэдийг хэлэлцэхийг санал болгож байгаа юм. Америк нь Хятад улстай сахилга дэгийн дүрэм журмын тухай,  эрсдлийн хохирлыг багасгах арга замын тухай болон үл ойлголцол тухай ярихыг хүсч байгаа гэж Шулте хэллээ. АНУ нь Хятад улсын томоохон сансрын гүрэн гэж үзэж байгаа гэв. Түүний ярьснаар Хятад улс өөрийн эдийн засаг, зэвсэгт хүчнийг хөгжүүлэхийн тулд сансрын орон зайг  улам бүр ашиглахыг зорьж байгаа аж.