Кипр улсын ГХЯ-ны тэргүүн Маркос Киприану албан тушаалаасаа албан ёсоор огцорчээ. Тэрээр ерөнхийлөгч Димитрис Христофиастай хийсэн уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ энэхүү  шийдвэр нь түүний эцсийн шийдвэр, ийм шийдвэр гаргахдаа тэр өөрийн нүнжиг болоод  ёс суртахуунд тулгуурласан юм гэжээ. 7-р сарын 11-нд тэнгисийн - цэргийн баазад  дарь болон зэр зэвсэгтэй  98 контейнер дэлбэрч, 13 хүн амь насаа алдсан, улс  төрийн хямралын оргил үед улстөрч өөрийн албан тушаалаасааа огцорч байгаа юм.Энэхүү сүйрэл нь тус улсад томоохонд тооцогддог цахилгаан станцыг осолд хүргэжээ. Кипрын ард түмэн ЗГ-ыг цэргийн командлалын маягийн ачааг хадгалах нь аюултай гэсэн олон удаагийн уриалгуудад хайхрамжгүй хандсан гэж буруутгаж байна. Дэлбэрэлт гардаг өдөр БХЯ-ны тэргүүн огцорчээ. Ерөнхийлөгчийн ордны дэргэд долоо хоногийн турш жагсаал цуглаан болж, босогчид засгийн газрын тэргүүнийг огцрохыг шаардаж байсан юм.