Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  өнөөдөр Бали арал руу мордоно. Тэр жил бүрийн Зүүн-Өмнөд Азийн орнуудын  холбооны /АСЕАН /арга хэмжээнд оролцох юм. Тухайлбал, тэр энэ жил 15 жилийн түншлэл нэрийн дор явагдах   Орос-АСЕАН  уулзалтанд оролцох юм. Түүнчлэн оросын тал анх удаагаа Зүүн-Азийн орнуудын уулзалт дээр бүрэн эрхт гишүүний хувьд байлцах   юм. Хуралдааны чухал асуудлууд болох  үй олноор устгах зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх болон олон улсын террроризмын эсрэг тэмцэх, Солонгосын хойгийн цөмийн зэсэг болоод Ойрхи-Дорнод, Хойд-Африкийн байдал зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Лавров айлчлалын үеэр АНД-н орнуудын нилээд хэдэн орны  ГХЯ-ны  сайд нартай уулзах юм.