Хятад, Вьетнам, Филиппины хооронд маргаантай Өмнөд- Хятадын  тэнгисийн  Спратли арлууд руу Филиппины конгрессын таван гишүүн  мордлоо. Конгрессын гишүүд Филиппины ЗГ-аас зөвшөөрөл аваагүй байжээ. Тэдгээрийн ярьж буйгаар: тэд эдгээр арлууд дээр өөрийн улсын тусгаар тогтнолыг олж авах бодолтой байгаа аж. Аяллын явцад конгрессын гишүүд нь нутгийн иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Мягмар гаригт Балид эхэлсэн Зүүн-Өмнөд Азийн орнуудын гадаад хэргийн яамны тэргүүн нарын уламжлалт уулзалтанд оролцогчид  Бээжин, Манилын хооронд  нэмэгдэж буй түгшүүртэй байдалд түгшиж байгаагаа илэрхийлжээ.