Ираны цэргийнхэн уран баяжуулах “Форду” үйлдвэрийн орчимд америкийн нисэгчгүй   онгоцыг сөнөөжээ. Ираны парламентын үндэсний аюулгүй байдлын хорооны гишүүн Али Агазаде Дафсарийн уламжилснаар америкийн нисэгчгүй онгоц нь Кум хотын дээгүүр тагнуулын мэдээ цуглуулахаар нисч байсан гэж хэлснийг тус улсын ХМХ иш татжээ. Тэрийг хэрхэн устгасан болоод хэсгүүдийг нь  хэрхэн  яаж олсон тухай тодорхойгүй байна. Ираны ГХЯ-ны мягмар гаригт тараасан мэдэгдэлд Тегеран нь өөрийн уран баяжуулах үйлдвэрүүдэд сайжруулсан центрифугийн шинэ хүрхэрээг суурьлуулж эхэлсэн бөгөөд энэ  тухайгаа МАГАТЭ-д   мэдээлсэн гэв.  Өрнөдийнхөн Ираныг энхийн цөмийн энергийг хөгжүүлэх нэрийдлээр цөмийн зэвсэг боловсруулж  байна гэж буруутгадаг  юм. Цөмийн хөтөлбөр нь тус улсын эрчим хүчний хэрэглээг хангахад чиглэгдэж байгааг гэж  Тегеран мэдэгджээ.