Орос улс кибер гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын иж бүрэн конвенцийг боловсруулахыг санал болгов. Европын зөвлөлийг оролцуулан одоо хүчин төгөлдөр байгаа баримт бичгүүд хуучирсан. Шинэ номлол тэмцлийн үр ашигтай хэрэгсэл болно гэж Москва үзэж байна. Москва шинэ баримт бичгийг боловсруулахыг аль хэдийнээс санаачилсан. Интернетэд нэвтэрсэн терроризмын талаар  өнөөгийн конвенци, гэрээнүүдэд дурдах ч үгүй байна. АНУ-д эмгэнэлт хэрэг явдал болсноос хойшхи арван жилд террористуудын арга барил огт өөр болсон юм. Олон нийттэй харилцах сүлжээ, бичил блогууд олшрох тусам террорын үзэл суртал өргөн дэлгэрэх боллоо. Амиа золиослогчдыг он-лайн дэглэмээр амархан бэлдэж байна. Кибер гэмт хэрэг үйлдэгчдийн тоо нэмэгдэж  байна. Хувийн мэдээллийг Интернетээс хулгайлж, цахим төлбөрийн системийг хялбархан задлаж буй луйварчдыг ч мартаж болохгүй. Москва ийм гэмт хэрэгтнүүдийг шийтгэх нэгдсэн шалгуурыг боловсруулахыг санал болгосон.

      Санаачилга  цаг  үеэ олсон хэмээн түншүүд маань үзэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны шинэ аюул дайралтын асуудал эрхлэсэн газрын захирал Илья Рогачёв хэллээ. Түүний хэлснээр, кибер гэмт хэрэгт хамаатай  нэр томьёоны толь бичгийг шинэ конвенцид зориулан бэлтгэж байна. АНУ-тай хийж буй яриа хэлцээний үеэр түвэгтэй хэд хэдэн  асуудал гарсан гэж дипломат ажилтан хэллээ. «Яриа хэлцээ-ШУ» компанийн өрсөлдөөний тагнуулын чиглэлийн удирдагч Андрей Масалович мөн саналыг дэмжиж байна. Кибер дайралтын хариуд цэргийн бололцоотой бүх хэрэгслийг хэрэглэнэ гэж АНУ зарлан мэдээлснээс хойш энэ асуудлыг шийдвэрлэх улс төрийн хувилбарыг олох хэрэгтэй гэж шинжээч хэлэв. Кибер аюултай тэмцэх улс төрийн ерөнхий шийдвэр зайлшгүй чухал гэж тэрээр онцлон тэмдэглэлээ. «Интернет» гэдэг олон тэрбум хүн амтай орон бий болсон. АНУ түүнийг мэдээжээр өөрийн  ашиг сонирхолын  талаас бусдаас түрүүн эзэмшиж эхэллээ. НАТО ба ЕХ холбоо тус улсыг дагав. Орос улс НҮБ-ыг  энэ талаар хожмын түншээ болгохыг сонирхож байна. Мөн сэдвийг нэг жилийн өмнө хөндөн ярьж эхлэсэн үед бүхэл бүтэн тусгай газрууд ач холбогдолы нь ойлгоогүй байсан. Харин баримт бичгүүдийг боловсруулахад тусгай албад оролцож байгаа өнөө үед тусгай газрууд үр дүнтэй хэрэглүүрийг бүтээхийг бас эрмэлзэж байна. Орос улс энэ үйл явцад оролцож байгаа нь таатай. Харин энэ нь зөвхөн анхны алхамууд юм. Харамсалтай нь олон улсын хэлэлцээрийн  үндэс болмоор буурьтай номлол одоогоор үгүй»   гэж Андрей Масалович хэллээ.

     Орос улс кибер гэмт хэрэгтэй тэмцэх тал дээр мэргэшсэн. Гэвч кибер гэмт хэрэгтэй амжилттай  тэмцэхийн тулд  бусад тив,бусад улстай хамтран ажиллах хэрэгтэй гэж Андрей Масалович онцлов. Оросын санаачилга үүнд туслана. Санаачилгыг хуулиар  батлаагүй боловч улс орнуудын хамтын ажиллагааг цэгцлэж, дүрэм  журам  тогтоож, орчин цагийн аюултай хийх тэмцлийн хүрээнд мэдээлэл солилцоо, харилцан тусламжийг төлөвшүүлнэ. Гадаад хэргийн сайд нарын хэмжээнд болох АСЕАН-ы бүс нутгийн аюулгүй байдлын форумын хуралдаан дээр Орос улс үзэл баримтлалыг нэн даруй боловсруулах нь зайлшгүй чухал түншүүдээ  ч, АНУ-ыг  ч итгүүлэхийг оролдоно. Зүүн -Өмнөд Азийн 10 улс, ОХУ, АНУ, Хятад, Энэтхэг ба Номхон далайн бүс нутгийн  хэд хэдэн улсын төлөөлөгчид энэ долоо хоногийн шувтаргаар Бали аралд цугларч, олон улсын мэдээллийн аюулгүй байдлын ирээдүй ч бусад асуудлын дотороос голлон авч үзэж хэлэлцэнэ.