Америкийн тагнуулын ахмад зүтгэлтэн Гленн Карл Тагнуулын төв газраас террорын ажиллагаанд сэжиглэгдэгсдэд  хэрэглэж буй мөрдөн байцаах, хүчээр мэдээлэл  авах ширүүн арга барилуудыг илтгэн харуулж буй «Мөрдөн байцаагч.Боловсрол»  номоо нийтлүүлжээ. Энэ нь мөрдөн байцаагчдын өдөр дутмын ажил болон террортэй хийх дайн, түүний арга хэлбэр  америкийн нийгмийн ёс суртахуун, үнэ цэнэт зүйлд хэрхэн нөлөөлсэн тухай үнэн өгүүллэг билээ.

    Гленн Карл  « Оросын дуу хоолой» радиод өгсөн  ярилцлагдаа бүр 23 жил алба хашсан АНУ-ын тагнуулын нууцыг ямар учраас задлахаар шийдвэрлэснээ хөндөн ярив.

    -Глен ээ,номынхоо агуулгыг товчхон танилцуулна уу?

   Гленн Карл :  «Аль-Каид»-аг толгойлсон  зургаан этгээдийн нэг болох нэгэн хүнийг хэрхэн байцаасан тухай өгүүллээ. Тэрээр номд  CAPTUS гэсэн  нууц нэртэй байгаа. Байцаалтын үр дүнд  Усама  бен  Ладеныг олох, үгуй ядаж «Аль-Каидад» ноцтой цохилт өгөхөд туслах мэдээлэл түүнээс авна гэж Тагнуулын төв газар бодсон юм.

 -Тэр х үн ямар ч гэм зэмгүй байсан нь хожим илэрсэн. Түүнийг уучлал гуйлгүй суллажээ. Ном туурвиж, Тагнуулын төв газраас «нууц гяндан» гэгчдэд хэрэглэсэн  байцаалтын арга барилыг илчлэн харуулахаар яаж шийдсэн бэ? Та хэн нэгэнтэй зөвлөлдсөн үү?

  Гленн Карл : Мэдээжээр номынхоо сэдвийг олон хүнтэй хэлэлцэж зөвлөлдсөн.  Би бичих бүх зүйлээ хууль ёсоор Тагнуулын төв газраар батлуулах ёстой. Ном хэвлэх асуудлыг Тагнуулын төв газартай хоёр жилийн турш ярилцаж  уялдуулж зохицууллаа. Тэд олон зүйлийг хассан…Миний бие  манай оронд мөрдөн байцаалтад хэрэглэж буй арга  хэлбэрийг  мэддэг цөөн хүний нэг юм. Мөрдөн байцаах, мэдээлэл хүчээр авах  хатуу  арга,  «Аль Каида»  төдийгүй америкчууд бид үйл ажиллагаагаараа манай хууль, засгийн газар, бидний итгэж буй үнэ цэнэт зүйлд хэрхэн нөлөөлсөн тухай номд өгүүлсэн юм.

  -Тагнуулын төв газарт ямар алба хашиж байсан бэ? Террорын эсрэг  ажиллагаанд биеэчлэн оролцсон уу?

    Гленн Карл :   23 жилийн турш нууц албаны офицер байсан. АНУ  бусад улсад ажилласан. АНУ-д сонирхолтой нууц мэдээллийг цуглуулах зорилттой байлаа. Стратегийн террорын аюулын талаархи тэргүүлэх гурван шинжээчийн нэг байсан. Миний ажлын үр дүнг ерөнхийлөгч, засгийн газрын гишүүд, генералуудад илтгэн  явуулдаг  байв. Түүнчлэн 1980-ад оны дундуураас огцролтлоо террорын эсрэг ажиллагаанд оролцсон юм.

  -Тагнуулын т өв газар Таны номыг их хянан зассан байна. Хассан хэсгийн агуулгын талаар ярина уу?

    Гленн Карл :  Үгүй, ярьж чадахгүй. Хянаж хассан хэсгийн агуулгыг илтгэн өгүүлэхийг  надад зөвшөөрөхгүй байна.

   -Номонд гарч буй CAPTUSгэсэн  хүн ямар үндэстэн бэ? Ямар хэлээр харилцаж ярилцсан бэ?

    Гленн Карл :   Энэ нь миний хувьд хамгийн харамсалтай зүйлийн нэг билээ. Тагнуулын төв газар ямар хэлээр ярилцсанаа хэлэхийг хориглосон. Энэ этгээд ямар үндэстэн бэ? гэдгийг ч хэлэхийг хориглосон. Тэр Ойрхи Дорнодын лалын ажилтан гэдгийг л дурдая. Ойрхи Дорнодын нэгэн гудамжинд түүнийг баривчласан. Чухам хэн байсныг тодорхой хэлж чадахгүй.

  -Т үүнийг хаана мөрдөн байцаасныг бас хэлж чадахгүй биз?

  Гленн Карл :  Үгүй, тэгж чадахгүй. Уншигчид таамаглаж мэднэ байх. Надад өөр хэлэх юм алга.

-Таны илр үүлсэн зүйл Цагаан ордон, Тагнуулын төв газрын хувьд эмзэг асуудал болсон  уу?

   Гленн Карл :  Тийм байхаа. Тагнуулын төв газар болон Бушийн засаг захиргаа ийм эргэлзээтэй хөтөлбөрийг олон нийтээр  хэлэлцүүлэхийг хүсэхгүй байсан. Обамагийн засаг захиргаа үүнийг ердөө  тоомсорлохгүй байна. Харин би  эд бүгдийн байр суурийг ойлгож  хандаж байна. Үйл ажиллагаа маань америкчууд бидэнд санаснаас илүү их нөлөөлж байна гэж үздэг. Олонхи нь бидний үйлдлийг хүлцэхгүй байх. Бүх ажиллагаа америкийн эрхэм дээд зорилго, манай хууль, нийгэмд тэр болгон нийцэхгүй байна.

   -Ийм аймшигтай дуртгал хар дарж зүүдлэх  шалтгаан болж байна уу?

   Гленн Карл :  Энэ асуултыг надад олонтаа тавьдаг.Тушаал  үүргээ биелүүлж, нэр нуурээ алдахгүйн тулд шудрагаар ажиллаа. Хийх гэсэн үйлдэл тэр болгон бүтсэнгүй. Үнэн зөв ажиллаж, зөв шийдвэр гаргаж байна гэж итгэж байсан. Товчхон хэлэхэд шөнө хар дарахгүй байна. Гэвч заримдаа өнгөрсөн үйл хэргийг хилэгнэн зэвүүцдэг .Олонхи нь зохисгүй  буруу үйлдэл байсан. Гэвч хийж чадахаа л хийсэн.