Японы ЗГ “Фукусима-1” АЦС-ын ослын үр дагаврыг арилгах эхний шатны ажил дууссан тухай мэдэгдэв. Мэргэжилтнүүд  тогооны хөрөлтийн системийг тогтоворжуулж чадсан байна гэж японы телевизийн Эн-Эйч-Кей компани өнөөдөр мэдээлжээ. Ослын үр дагаврыг арилгах хоёрдахь шатны ажлаар нүүлгэн шилжүүлсэн бүсэд дэд бүтцийн объектуудыг идэвхижүүлэх ажлыг явуулах гэж байна. Усны  болон муу усны хоолойнуудыг цацраг идэвхит бодисноос ариутгах ажлыг явуулахаар төлөвлөж байгаа аж. Хоёр дахь шатны ажил нь ирэх оны нэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ ажлын үр дүнгээс АЦС-ын орчимд амьдардаг хүмүүс гэртээ харих нь шийдэгдэх юм.