АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэлдээ төрийн зээлийн дээд хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудал тодорхой дэвшилт гарсныг дурьдлаа. Ардчилсан нам, Бүгд найрамдах намын депутат нийлсэн 6 сенатчийн санаачилсан энэхүү буулт хийсэн төлөвлөгөөг тэрээр сайхан мэдээ  гэж нэрлэв. Энэхүү төлөвлөгөөгөөр төсвийн хомсдлыг 3,75 их наяд доллароор ойрын 10 жилийн турш   багасгах юм.Түүнчлэн барим бичигт 1,2 их наяд долларын ашигтай болохыг ч тусгажээ. Одоогийн байдлаар АНУ нь өрийн улмаас санхүүгийн хямралын өмнөх байдалд ороод байгаа юм. Хэрвээ АНУ-ын  Мужуудын Засгийн газрууд төрийн зээлийн дээд хэмжээг 8-р сарын 2-ноос өмнө өсгөхөөр тохиролцож чадахгуйд хүрвэл, санхүүгийн хямрал гарч болох юм.