Мягмар гаригт “Булгария” усан онгоцтой живсэн зорчигчдын нэрсийн жагсаалтанд сураггүй алга болсонд тооцогдож байсан 6 хүн  амьд байжээ.  Энэ тухай Татарстаны  ДХЯ-ны хэвлэлийн албаны дарга Ирина Нижельская  мэдээлэв. Түүний ярьснаар онгоц сүйрсэний дараа тус улсын ДХЯ-нд тэдгээр хүмүүсийн төрөл, төрөгсөд хандсан байжээ.  Гэтэл тэдгээрийн зарим нь төрөл төрөгсөдтэйгөө холбоо барьж хараахан амжаагүй байжээ. Ингэснээр сураггүй алга бологсдын тоо 9 болоод байна. Тэдгээр хүмүүсийн цогцос живсэн онгоцны  тасалгаануудад, аль эсвэл онгоцны ойролцоох загасчдын болоод хулгайн анчдын тавьсан торонд байж магадгүй гэж таамаглаж байна. Аврагчид энэ хувилбарыг шалгаж байна.