АНУ-ын Төрийн департамент болон хурандаа Каддафийн төлөөлөгчид Тунист хэлэлцээ хийлээ. Ливид иргэний дайн эхлэснээс хойш анхны хэлэлцээ хийжээ. Мэдэгдэхүйц үр дүнд хурээгүй учир хэлэлцээ хийснээс хойш гурван өдөр өнгөерсний дараа хоёр талын уулзалтын тухай мэдээлсэн бололтой. Талууд Ливийн ирээдүйн асуудлаар ойлголцож чадсангүй. АНУ  Муаммар Каддафи огцрох ёстой гэсэн байр сууриа л батлав. Тэгсэн цагт байдлыг тогтворжуулж болно гэж Вашингтон үзэж байна. Триполи үүнийг хүлээн зөвшөөрөхгүй боловч хэлэлцээг цаашид үргэлжлүүлэхэд бэлэн байна. Ливийн Сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч  Мусса Ибрагимийн мэдэгдсэнчилэн Триполи  яриа хэлцээ хийхэд бэлэн байгаа бөгөөд энх амгалан байдлыг сэргээхэд чиглэгдсэн хэний ч байр суурийг дэмжиж байна. Хамгийн гол нь Ливийн хувь заяаг ард түмэн нь л шийдвэрлэх ёстой. Тунист «нэг удаагийн уулзалт хийсэн»  гэж Вашингтон мэдэгджээ. Ливийн асуудлаар холбоо барих бүлэг гэгчийн  40 орны төлөөлөгчид Стамбулд цугларснаас хойш хоёр тал хэлэлцээ хийсэн юм. Мөн бүлгийн гишүүд  сөрөг Үндэсний шилжилтийн зөвлөлийг Ливийн хууль ёсны цорын ганц засгийн газар  хэмээн үзсен нь гол шийдвэр болов. Мөн Каддафийн дэглэм үүнээс хойш хууль ёсны загсаглал байхаа болж, хурандаа огцрох ёстой гэж өгүүлжээ. Каддафийг огцруулах гол болзол тавьсан нөхцөлд эвлэрэлд  хүрч чадахгүй. Ливийн хүн амын нэг хэсэг нь хурандааг дэмжиж байна.

   Москва Ливийн дотоодын мөргөлдөөнд улс төрийн нэг хүчний талд орохыг хүлцэхгүй. Улс төрийн нэг хүчний талыг баримтлах нь Триполийн төлөөлөгчдийг ганцаардуулах бодлого болно гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров даваа гаригт мэдэгдлээ. Орос улс ямар ч мөргөлдөөнд асуудлыг шийдвэрлэх ганцаардуулах арга барилыг няцааж, бүх талыг зохицуулах үйл явцад оролцуулахын төлөө байдаг гэж Сергей Лавров онцлоод «Энэ агуулгаар бид ГХЯ-ны хэмжээнд болон ОХУ-ын ерөнхийлөгчийн Африкийн орнуудтай хамтран ажиллах асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Маргеловын шугамаар Триполи,Бенгазийн хоорондын хэлхээ холбоог дэмжиж байна. Хоёр тал  оновчтой байр суурь баримталж, улс орон, ард түмнийхээ хувь заяаг хариуцаж, Африкийн холбоо ба НҮБ-аас дэвшүүлсэн зуучлах саналуудыг үндэслэн хэлэлцээ хийж эхлэх ёстой. Шинэ хууль тогтоомж, шинэ Үндсэн хууль болон  ливийн ард түмэн чөлөөтэй саналаа илэрхийлэх ардчилсан сонгуулийг оролцуулан  шинэтгэлийг бэлтгэх шилжилтийн байгууллагуудыг бий болгох болзлын асуудлаар тодорхой яриа хэлцээ хийх тухай өгүүлж байна» гэв.

   Ийнхүү  Москва Ливийн дотоодын яриа хэлцээний төлөө байгаагаа илэрхийлэв. Гэвч Каддафи огцрох нь урьдчилан тавьсан болзол биш мөн яриа хэлцээний  үр дүн л болох ёстой. Орос улс  боловсон аргаар Каддафийг огцоруулахын төлөөее байна. Үүнд дэлхийн хамтын нийгэмлэг зохих үүрэг гүйцэтгэх ёстой гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Исаев үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Каддафи огцрох эсэх нь түүний зан төлөвөөс шалтгаална. Дэлхийн хамтын нийгэмлэгээс чухам ямар жишээ үзүүлэхээс ч шалтгаалах юм. Тэрээр сербийн цэргийн зарим жанжины хувь заяаг тод хараж байна. Милошевич төдийгүй Иракийн дарангуйлагч Саддам Хусейнийг яасныг сайн мэднэ. Мэдээжээр тэрээр ийм жишээг дагахыг хүсэхгүй байна. Энэ буурьтай асуудлыг Афикийн холбоо, Европын зөвлөл, НҮБ-ын  баталгааны тусламжтайгаар л шийдвэрлэж болно гэж бодож байна.Ямар нэг  нөлөө бүхий том байгууллагаас  Каддафи ба түүнийг хүрээлэгсэдийн аюулгүй байдлын баталгаа өгөх ёстой» гэв. Дайн үргэлжилж, эгэл жирийн хүмүүс амь үрэгдсээр байна. Энэ нь урьдчилан болзол тавилгүй бодит яриа хэлцээ хийж эхлэх асуудлыг эргэцүүлэн бодох бас нэгэн шалтгаан юм.