«Спейс шаттл» хөтөлбөрийг тегсгех «Атлантис» сансрын хөлөг өнөөдөр Олон улсын сансрын станцаас салаж, дэлхий рүү зүглэсэн тухай америкийн НАСА агаар сансрын агентлаг мэдээллээ. Энэ сансрын хөлөг 7-р сарын 21-нд Флоридад бууна. Хөлгийн багийн дөрвөн гишүүн станцад 7-р сарын 10-аас хойш байсан. Оросын гурван, америкийн хоёр, японы нэгэн иргэн  нийт зургаан хүн Олон улсын сансрын станцад ажлаа үргэлжлүүлсээр байна. Хэд хэдэн шалтгаан түүний дотор санхүүгийн асуудлаас болж америкийн олон удаа ашигладаг сансрын хөлгийн нислэг зогссоноос хойш  АНУ сансрын нисэгчидээ оросын сансрын хөлгөөр тойрог зам руу явуулна. НАСА агентлагийн төлөөлөгчийн хэлснээр бол «Союз» сансрын хөлгийн ажилд сэтгэл ханамжтай байгаа хийгээд түүнийг хэрэглэхээс татгалзаж, бусад орны аппаратыг сонгож авах гээгүй. Хэрэглэж дууссан олон удаа ашигладаг сансрын хөлгүүдийг америкийн музейнүүдэд шилжүүлж өгөх юм.