Оросын квантын төв «Сколково» инновацийн хотхоны анхны түншийн нэг боллоо. Тус төв улс орноо ХХ  зуунд хөгжүүлэх технологийн суурь тавих зорилттой. Квантын технологи өнгөрсөн зууны сүүлээр бий болсон компьютерийн адил үр нөлөө соёл иргэншилд үзүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна. Квантын физикийн нээлтүүд дэлхий ба түүний эдийн засагт удаа дараа эргэлт гаргасан билээ. 1947 онд зохион бүтээсэн транзисторыг эхлээд цахилгаан эсэргүүцлийг удирдах хэрэгсэл төдий зүйл хэмээн үзсэн билээ. Хожим мөн шинэ бүтээл  радио хүлээн авагч, компьютер, гар утас зэргийг хүн төрөлхтөнд өргөн барьж бэлэглэв. Лазер хагас зуун жилийн өмнө бий болсон үед  түүнийг практик хэрэг дээр хэрэглэнэ гэж хэн ч бодохгүй байсан. Одоо түүнийг хаа сайгүй мэс заслын хутагнаас баллистик пуужин хүртэл хэрэглэж байна.

     Эдүгээ эрдэмтэд квантын компьютер зохион бүтээж байна. Энэ төслийг хэрэгжүүлвэл орчин цагийн супер компьютер ерийн сампин мэт санагдах юм. Супер компьютер бүх арга ажиллагааг дэс дараатай хийж байвал квантынх нэгэн зэрэг үйлдэнэ. Энэ нь хөдөлмөрийн бүтээмж хэд дахин нэмэгдэнэ гэсэн үг. Компьютер хүн шиг ухаалаг арга барил болон зөв хариу олохыг оролдоно» гэж Оросын квантын төвийн захирал Алексей Акимов хэлээд «Бид замын бөглөрөлийг харахдаа тэнд хичнээн олон машин хоорондоо ямар зайтай зогсож байгааг сонирхохгүй. Маш олон машин шахалдан зогссон л гэдэг. Хоёр шоог харшууж үзэхдээ хэмжилгүй нэг нь том, нөгөө нь түүнээс жижиг гэдэг. Бид тавьсан асуултад ухаалгаар хариулж байна. Квантын компьютер мөн адил үйлдэлтэй байна» гэв.

    Оросын квантын төвд боловсруулж буй технологи мэдээлэл зүй, эрчим хүчнээс эхлээд  анагаах ухаан, зам тээвэр хүртэл олон салбарт ахиц дэвшил гаргах боломж олгох юм. Жишээ нь тэдгээрийн тусламжтайгаар  байгалийн тулгуур жамаар нууц байдлы нь хангах холбооны шугам бий болгоно. Квантын сувгаар уламжлах мэдээллийг нууцаар чагнах аргагүй. Авсаархан хэт нарийн ажиллагаатай цаг бас нэг өргөн төлөвтэй чиглэл билээ. Ийм цаг бүр 3 тэрбум жилийн дотор  дөнгөж 1 секунд алдаатай байх болно. Тэдгээрийн ачаар олон янзын системийг удирдах үйл явцыг автоматлах юм. Квантын технологиэр эрчим хүчний салбарт хувьсгал хийж болно гэж Алексей Акимов тэмдэглэн хэлээд «Өндөр температурын хэт дамжуулагч бий болж магадгүй. Энэ нь ямар үр дүнтэй болох вэ? Эдүгээ бид  дамжуулагчийн эсэргүүцлээс болж цахилгааны 10-20 хувийг алдаж байна. Үүнийг  гэтлэж чадвал хүрээлэн буй орчны бохирдол, цахилгаан эрчим хүчний үнэ багасана» гэв.

     Квантын гоц мэдрэмжтэй багаж эс бүр молекулын зураг авах боломж биологич, эмч нарт олгоно. Тархины маш хүнд өвчинийг анагаах боломж бий болно. Оросын квантын төвийн эрдэмтэд эдгээр бүх зорилтыг биелүүлэх юм. Түүнээс гадна төвийн мэргэжилтнүүд  Оросын их сургуулиудад багшлаж, оюутнуудыг эрдэм шинжилгээний ажилд оролцуулж, олон улсын солилцоо, дадлага хийхэд туслана. «Төв ШУ-ны нэг ёсны  хурдасгуур болж, авьяаслаг залуучуудад дэмжлэг үзүүлж, дэлхийн ШУ-ны элитийг оролцуулан шинэ үеийн дээд зэргийн мэргэшилтэй ажилтнуудыг бэлтгэнэ»  гэж Оросын квантын төвийн удирдах хорооны дарга, Германы профессор Томаасо Каларко үзэж байна. Төвд ажиллах эрдэмтэдийн шалгаруулалт  2011 оны 7-р сард эхлэнэ. Нийт 50 хүнтэй эрдэм шинжилгээний тав-зургаан бүлгийг байгуулахаар төлөвлөжээ. Тэд энэ намар ажилаа эхлэнэ. Эрдэм шинжилгээний лабораториуд нь «Сколково» инновацийн хотхоныг байгуултал  Москвагийн УИС-д байрлана. Одоогоос гурван жилийн дараа Төв өөрийн байр  болж, судалгааныхаа цар хүрээг хоёр дахин нэмэгдүүлэх юм. Төслийн амжилттай хөгжил  мөн адил төвүүдийг оросын ШУ-ны өөр салбаруудад байгуулахад  үр дүнтэй болно гэж төсөлд нэгдэгсэд найдаж байна.