БНХАУ нефть хийн салбарт Ирактай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна гэж тус улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгдлээ. Багдадтай урт хугацааны үндсэн дээр хамтран ажиллана гэдэгт Бээжин найдаж байгааг тэрээр онцлов. БНХАУ-ын ГХЯ-ны сайтад нийтлүүлсэн мэдээлэлд энэ тухай өгүүлжээ. БНХАУ-ын засгийн газар улс орны нь компаниудаас Ирактай нефть хийн салбарт урт удаан хугацааны харилцаа тогтоохыг сайшаан дэмжиж байна. Бээжин хайгуул,олборлолт, ахин боловсруулалтыг өргөжүүлэх болон тоног төхөөрөмжийн худалдааны хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллахыг хичээж байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао Иракийн ерөнхий сайд Нури аль-Маликтай хэлэлцээ хийхдээ мэдэгдсэн байна. «Эдийн засгийн чухал томоохон барилга байгууламж барихад нь» Иракад туслана гэж хятадын талаас амлав. Түүнчлэн Бээжин Иракийн өрийг багасгах төлөвлөгөөтэй байна. Нури аль-Малик БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын урилгаар өчигдөр Бээжинд айлчлахаар хүрэлцэн очлоо.