«Ирээдүйн инженерууд-2011» олон улсын залуучуудын аж үйлдвэрийн анхдугаар форум өнөөдөр Байгал нуур орчимд нээгдлээ. Дэлхийн 50 орны  1500 орчим  залуу эрдэмтэн, мэргэжилтэн түүнд оролцож байна. Форум машины аж үуйлдвэр болон түүнтэй холбоотой салбаруудыг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд залуучуудын хүчин чармайлтыг нэгтгэн нягтруулах зорилготой. Форумд оролцогчид Оросын нисэх онгоц, автомашин, хөлөг  онгоц  үйлдвэрлэх тэргүүлэх компаниудын лекц, семинарт долоо хоногийн турш оролцох юм. Орон тооны яармагийг тэдэнд зориулан зохион байгуулжээ. Бүх оросын «Оросын машин үйлдвэрлэгчдийн холбоо» олон нийтийн байгууллага болон Эрхүү мужийн засгийн газраас форумыг зохион байгуулсан юм.