Мэргэжилтнүүд Ижил мөрөнд живсэн «Булгария» илчит онгоцны зуун талаас лаг хөрсийг малтан гаргаж дууслаа. Хөвөгч өргүүрийг хэрэглэн шөнөжин ажиллажээ. Мэргэжилтнүүд илчит онгоцыг босоо байдалд бүрэн оруулахыг оролдож байна. Дараа нь «Булгария» илчит онгоцны бүх цонхыг хааж, дотроос нь ус шахан гаргаж, дээшээ татахаар төлөвлөжээ. Живсэн онгоцыг өчигдөр  ёроолоос дээшээ гаргах байсан. Гэвч аргамж тасраад ажил саатлаа. Тэгш бус ёроол, их хэмжээний лаг ажлыг хүндрүүлж байна гэж шинжээчид мэдээлэв. «Булгария» илчит онгоц 7-р сарын 10-нд живсэн юм. Онгоцонд байсан 208 хүнээс 79 нь амиа аварчээ. 15 хүн сураггүй алга болсон байна.