Ливийн засгийн газрын төлөөлөгчид АНУ-ын Төрийн департаментын ажилтнуудтай өнгөрсөн бямба гаригт Тунист уулзжээ. Ливийн тал урдчилсан ямар ч болзолгүйгээр энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа батлан илэрхийлсэн тухай Рейтер агентлаг мэдээллээ. Гаднаас тулгаагүй  ямар ч энхийн санаачилга, хэлэлцээнд бэлэн байна гэж Триполийн төлөөлөгч Мусса Ибрагим онцлов. Түүний хэлснээр бол Ливийн хүн ам л улс орныхоо ирээдүйг тодорхойлох ёстой. Талууд хэлэлцээний асуудлаар огт өөр байр суурь тус тус баримтласан тухай Си-Эн-Эн телевизийн компани мэдээлжээ. Вашингтоны төлөөлөгчид Каддафи огцрох ёстой» гэж шууд мэдэгдэх цорын ганц зорилготой байв. Энэ нь мөн ерийн саналыг ливийн талд мэдээлэх зорилготой нэг удаагийн арга хэмжээ байсан гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдлээ.