Оросын агаарын-тээврийн Аэрофлот дэлхийн хамгийн их эрчимтэй хөгжиж байгаа гурван компаний нэгд оржээ. Энэ тухай Оросын ерөнхий сайд Владимир Путинтэй уулзахдаа тус компаний ерөнхий захирал Виталий Савельев мэдэгджээ. Түүний уламжилснаар, саяхны Францын Ле Буржед болсон олон улсын онгоцны үзэсгэлэн дээр Зүүн-Европын хамгийн шилдэг нислэгийн  компаний шагнал хүртжээ. Оросын агаарын нислэгийн томоохон тээвэрлэгч 6 сарын дотор 6 сая зорчигчидод үйлчилсэн төдийгүй, энэ хугацаанд түүний орлого 22 % өсчээ. Путины Аэрофлотын нисэлгийн паркийн тухай асуултанд тэрээр хариулахдаа: “Сухой Суперджет-100” онгоц 30 авахаар гэрээ хийсэн бөгөөд “Суперджет”онгоц 10 болон “АН-18” – 20 худалдан авах боломжуудыг судлан үзэж байна гэв. Түүний ярьснаар, Аэрофлот нь  одоогийн хэрэглэгдэж байгаа эх орны үйлдвэрийн дунд замын онгоцнуудтай болохоор бас бодож буй гэнэ.