Ливийн сөрөг хүчнийхэн хэрвээ засгийн эрхэнд гарах юм бол Ливи улсын одоогийн удирдагч  Каддафигийн Орос улстай хийсэн гэрээ хэлэлцээрийг хүндэтгэн үзэхээ амлав. Энэ тухай Ливийн сөрөг хүчний шилжилтийн үеийн Үндэсний Зөвлөлийн тэргүүн Мухаммед Абдель Жалиль “ Russia Today” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв. Түүнчлэн энэхүү хүндтгэл нь Хятад улстай хийсэн гэрээ, хэлэлцээртэй бас хамаатай ажээ. Түүний ярьснаар, сөрөг хүчнийхний зөвлөл нь түрүүчийн ЗГ –тай хийсэн   олон улсын бүхий баримт бичгүүд, гэрээ хэлэлцээрийг хүндэтгэнэ гэж мэдэгджээ. Абдель Жалиль хэлэхдээ тэдгээр нь ямар нэгэн авилга хээл хахуультай холбоогүй, хууль ёсны байх юм бол тэдгээр нь бүгд хууль ёсны хчүин төгөлдөр байх болно гэв. Түүний үзэж буйгаар зарим нэг гэрээнүүдэд өөрчлөлт гарч магадгүй ажээ. Энэ нь дэлийн эдийн засгийн болон санхүүгийн үнийн өөрчлөлтөөс шалтгаалах ажээ. “Гэхдээ бид түүнийг хүндэтгэнэ” гэж тэр цохон тэмдэглжээ. Өнгөрсөн долоо хоногт Ливийн байдлыг тогтвортой болгоход байгуулагдсан  “холбоо тогтоох бүлэг” нь сөрөг хүчний  Шилжилтийн үеийн  Үндэсний Зөвлөлийг   тус улсын “албан ёсны засаг” гэж хүлээн зөвшөөрсөн юм. Орос улс Үндэсний зөвлөлийг Ливийн мөргөлдөөний нэг тал гэж үзэж байгаа юм.