Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров 6-р сарын 22-23-ны өдрүүдэд Бали арал дээр АНД орнуудын жил бүрийн уулзалтанд оролцохоор мордоно. Оросын ГХЯ-ны тэргүүний Твиттер дээр мэдээлснээр, энэ удаа Орос улс АНД-н орнуудын ДХ уулзалтын гадаад хэргийн сайд нарын бүрэн бүрэлдэхүүнтэй  уулзалтанд анх удаа үг хэлэх ажээ. Балид болох  АНД-н орнуудын дээд хэмжээний уулзалтанд Хятад, Япон, АНУ, Орос улсын ГХЯ-ны тэргүүн нар болон хоёр Солонгос улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэх юм. Түүнчлэн, уулзалтан дээр холбооны гишүүн орнуудад аялах хүсэлтэй гадаадын иргэдэд “азийн Шенгений” визийг тогтоох боломжуудыг хэлэлцэх ажээ.