Орос улс АЦС-ын шинэ төрлийг барьж байгуулахад бэлэн боллоо. Эхний эрчим блок нь хар тугалга-ягаанжингийн дулаан тээгчтэй хурдан нейтронууд нь Улъяновск мужид суурьлуулахад бэлэн болоод байна. Хурдан нейтронтой тогоонууд нь хамгийн аюулгүйд тооцогддог ажээ. Хурдан нйтеронуудыг ашигласан  туршилтын төхөөрөмжүүд нь  өнгөрсөн зууны 50-иад онд бий болсон бөгөөд хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод төсөл нь зогссон юм. Одоо дэлхийд хурдан эрчим хүчний тогоотой нэг л АЦС байдаг. Тэр бол Оросын Свердловск мужийн Белоярскийн станц  бөгөөд эндхийн хоёр эрчимийн тогоо хурдан нейтроноор бүтсэн. Нэг тогоо нь 30 жил амжилттай ашиглагдаж байна.  Бас нэг ийм станц Энэтхэг улсад баригдаж байна. Улъяновскийн СВБР  эрчим блокийн дулааныг тээгч хар тугалга-ягаанжингийн хайлш нь устөрөгч гаргадаггүй, хиймийн тэсрэлт гарна  гэж огт үгүй аж.  Угсралтын онцлог нь гэвэл осол гарсан үед цацраг идвэхит бодис гадагш алдагдахгүй. Ийм эрчимийн  блокуудаар оросын усанд шумбагч онгоцнууд хүнд элементүүдийн  изотоп  уран –238, торий -232 зэргээр тоноглогдсон байдаг ажээ. Түүнчлэн, хурдан нейтроныг ашиглах нь түлшинд хэмнэлттэй гэж Цөмийн нэгдсэн судлагаа шинжилгээний хүрээлэнгийн нейтроны физикийн лабораторийн ерөнхий инженер Александр Виноградов хэлээд «Энэхүү технологи нь хэдэн арван жилийн шалгуурыг давсан. Белоярскийн АЦС нь нилээд олон жил ажиллаж байна. Ийм төхөөрөмжөөр цөмийн цикл нилээд үр ашигтай ажиллаж болох юм. Өөрөөр хэлбэл, түлшний нөөцийн материалууд нь нилээд үр ашигтай ашиглагддаг юм. Энэ утгаараа хурдан эрчим хүчний тогоог ашиглах нь сонирхол татахуйц юм» гэв .

     Ульяновскийн төрлийн  эрчимийн тогооны ажиллдах хугацаа жаран жил. Тэдгээрийг ямар цаг агаарын нөхцөлд барьж байгуулж болох аж. Барилгын ажлын  хугацаа дөрвөн жил хүрэхгүй. Цаг нь болохоор бүх  АЦС-уудын   хуучин тогоонуудыг шинээр сольж болно. Хамгийн ганц дутагдалтай талд нь гэвэл жижиг оврын юм байна. Улъяновскийн АЦС нь зөвхөн бүсийн хэрэглэгчдээ л хангадаг гэж “Атомэнергопроект” төслийн төлөөлөгч Анна Курбакова тэмдэглээд «Атомын станцын төслийн эрчим хүчний туршилтын СВБР -100  тогооны  төхөөрөмж нь хамгийн жижиг болон дунд цөмийн цогцолборуудыг 100 Мвт хүрэх чадалтай боломжтой.  Тухайлбал, энэ нь  эрчим хүний зохицуулалт хийхэд,  суурьшил багатай  газруудад болоод сүлжээний хязгаарлалт хийх боломжтой тийм газруудад нэн тохирч байгаа юм» гэлээ. Одоогийн байдлаар Димитровград хотод  геологичид ирээдүйд АЦС барихаар судлагаа хийж байна. Хамгийн чухал нь АЦС нь газар хөдөлөтийн тогтвортой бүсэд байрлаж байгаа юм. Бэлтгэл ажлууд нь ирэх жил дуусах бөгөөд, шинэтглийн эхний эрчим блокийг 2018 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.