Вашингтон, Токио хоёр нь холбоотны цэргийн хүчээ  Бээжингийн эсрэг чиглүүлж байна. АНУ-ын болон Японы  БХЯ ны сайд Леон Панетта, Тосими Китадзава нар Ази-Номхон далайн орнуудын бүсийн түгшүүртэй байдлаас үүдэн  бүс нутагт цэргийн холбоогоо бэхжүүлэхэд бэлэн буйгаа мэдэгджээ. Тэдний үзэж  буйгаар бүс нутагт нилээд аюул заналхийлэл байгаагийн дотор  Хятад улсын цэргийн хүчээ зузуутгаж буй нь  БНАСАУ-д заналхийлж байгаа явдал мөн аж. АНУ-ын БХЯ-ны шинэ сайд, Японы БХЯ-ны  сайд нарын энэхүү мэдэгдэл нь АНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын хорооны тэргүүн  Майкл Маллен БНХАУ-д хэдэн өдрийн айлчлал хийсний дараа болжээ.Тэрээр Бээжингээс өндөр сэтгэгдэлтэй Сеулд ирснийхээ дараа АНУ, БНХАУ хоёр цэргийн асуудал дээр  санал зөрөлдөөнтэй байгаа тухайгаа нэгэнт хүлээсэн ажээ. Тэдгээрийн үндэс нь Вашингтон Хятад улсыг “тэнгисийн луу”,  “агаарын могой”гэдгийг хүлээн зөвшөөрөөгүйгээс болжээ. Япон улс  АНУ-ыг Хятадын эсрэг  барих хүчтэй зэвсэг гэж үздэг гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн шинжээч Виктор Павлятенко тэмдэглээд «Япон-америкийн тал бол Хятад улсыг бүс нутагтаа зохих ёсоор байлгахын тулд дарж байх шахуур юм. Энэ нь юуны түрүүнд  Өмнөд-Хятадын болон Зүүн-Хятадын тэнгисийн арлуудын асуудалтай холбоотой  гаргадаг хятадын гомдлууд юм. Түүнчлэн, хятадын тэнгисийн - цэргийн болон нисэх хүч өсөн нэмэгдэж буйтай бас холбоотой юм. Япон, АНУ нь мэдэгдэхдээ: хэрвээ Хятад улс өөрсдийн бодлогоо өөрчлөхгүй юм бол, тэр хоёр нийлээд ямар нэгэн хамтарсан ажиллагаа явуулахаас өөр арга үгүй гэж байна» гэлээ.

    Юуны түрүүнд Япон-Америкийн энэхүү  цэргийн маневр нь Хятадын хувьд маш том  цочроо  болж  байгаа юм гэж Виктор Павлятенко хэлээд «Вашингтонд болон Токиод зангидсан гараараа далайх тоглоом эхлэж мэдэх юмаа. Ингэхдээ  маргааш цэргийн хүчээ зузаатгаж эхэлнэ, харин Хятадын тал дахин эсэргүүцэл илэрхийлнэ. Хэрвээ цэргийн хүчээ зугаатгаж байвал энэ нь Хятадад үзүүлэх дарамтыг улам хүчтэй болгож байна л гэсэн үг. Харин  ажиллагаа эс явуулбал Япон, Америк хоёр нь Хятадын түншүүдийн санаа хүсэлд нийцүүлж  байна гэсэн үг» гэв. Түүнчлэн, Вашингтон нь Японтой  цэргийн холбоотныхоо холбоог тус бүс нутагт суларч эхэлсэн өөрийн байр суурийг бэхжүүлэхийн тулд ашиглахыг санаархаж байна гэж Виктор Павлятенко тайлбар хийж байна. «АНУ-д энэхүү холбоотныхоо хэлхээ холбоог бататгах нь нэн шаардлагатай байна. Саяхан Хилари Клинтон  энэ тухай ярихдаа “бид АНД орнуудын бүсэд үлдэхийн тулд буцаж ирсэн юм” гэж тэмдэглэсэн. АНУ нь бүс нутагт өөрийн байр суурь, нөлөөгөө алдсан. Чухамдаа энэ бүгдийг нь Хятад булаагаад авчихсан. АНУ нь АНД-н орнуудад цэргийн холбоогоо бэхжүүлэхийн тулд оролдлого  хийсээр  байна, гэтэл холбоо нь Хятадын талтай  өөрийн гэсэн  өвөрмөц харилцаатай. АНУ-ын хамгийн үнэнч холбоотон бол Япон улс үлдсээр байна» гэж Виктор Павлятенко хэллээ.

     Япон нь засгийн эрхэнд Ардчилсан нам гарахад сөргөлдөөнийг намжаахын тулд чармайж байна. Тухайлбал, АНУ-аас илүүтэй  тусгаар тогтнолоо тунхаглахыг, Окинавагийн америкийн цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэх болон Гавайгаас америкийн цэргийн талыг гаргах зэрэг  байр сууриуд нь япон-америкийн  цэргийн холбоотны харилцаанд  гүнзгий цав суулгаж байна. Түүнчлэн, япончууд америкийн далбаан дор бүс нутагт аюулгүй байдлын системийг бий болгоход идэвхитэй оролцох хүсэлтэй байгаа аж.  Япон улс  эдийн засгийн хүчтэй гүрэн. Гэхдээ улс төрийн, цэргийн утгаараа хараахан энэ статуст хүрэхгүй байна. Тиймээс  Токио нь урьд өмнийн газар-зүй, улс-төрийн хүчин чадлаа  сэргээхийг тооцоолж буй нь  Бээжингийн бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа нөлөөний эсрэг зогсолт  гэдэг нь маргаангүй юм.