Орос улсын Холбооны Ауюлгүй байдлын /ХАБ/алба тээврийн хэрэгслийн томоохон халдлагыг таслан зогсоож чадлаа.  Энэ тухай тус байгууллагын тэргүүн Александр Бортников ерөнхийлөгч Дмитрий Медведевт илтгэв. Уг хэрэгт холобгдуулан Кавказын уугуул иргэн дөрвөн хүнийг саатуулаад байна. Тэднээс 10 кг тротиллтай тэнцэх  хүчтэй төхөөрөмж, зэр зэвсэг болон бэлтгэж байгаа гэмт хэргийн схем зургийг Бортниковын мэдэгдснээр тэд  буруутай үйлдлээ   хүлээж, мэдүүлгээ өгөөд байгаа аж. Оросын ерөнхийлөгч  ХАБ албанд халдлагыг таслан зогсоосон гэмт хэргийг  эцэслэн шийдвэрлэхийг даалгавар болгов. Өнгөрсөн 1-р сард Хойд Кавказаас ирсэн амиа золиослогч нь Москвагийн Домодедово онгоцны буудалд халдлага хийсний улмаас хэдэн арван хүн нас барж, зуу гаруй хүн шархадсан юм.