”Монгол улсын гадаад бодлого, олон улсын туршлага”- энэ бол ЮНЕСКО-гийн ивээл дор зохиогдох Олон улсын монголч эрдэмтдийн X их хурлын хэлэлцэх  гол сэдэв. Арга хэмжээ 8-р сарын эхээр Улаанбаатарт болно. Монгол улс нь өөрийн газар зүйн байршлын эерэг, сөрөг талуудыг   дүгнэхдээ  юуны түрүүнд хоёр хөрштөйгөө харилцаагаа шинэчлэх зорилго тавьжээ. Нөгөөтэйгүүр, монголын болон гадаадын улс-төрчдийн үгсийн санд нэгэн шинэ ойлголт орж ирсэн нь “ Монголын гуравдахь хөрш” гэсэн ойлголт юм. Энэхүү газарзүйн бус нэр томъёоны  дор зарим нь Япон,бусад нь АНУ, гуравдахь нь Европын орнууд гэж ойлгодог болжээ. Өнөөдөр Монгол улс олон чиглэлт гадаад бодлого явуулахдаа, аль нэг талыг илүүд эрхэмлээгүй юм. Монгол улсад “Гуравдахь хөрш” мэдээж хэрэг ашигтай  гэж оросын нэрт монголч эрдэмтэн Владимир Грайворонский үзэж байна. Үүний нэг жишээ : Таван толгойн нүүрсний уурхайг ашиглах тухай шийдвэр гаргахад шалгарагсдын дотор америкийн Peabody Ehergy, хятадын Шеньхуагийн болон японы Мицуигийн консорциум, мөн Оросын төмөр замын  компаниар  тэргүүлүүлсэн япон-орос-солонгосын консорциум нар юм.   

         Их хурлын төлөөлөгчид Монгол улсын  гадаад бодлогын асуудлууд болоод Монгол улсад ардчиллын үйл явц, зах зээлийн шинэчлэлүүд  хэрхэн явагдаж байгаа  тухай  хэлэлцэх юм. Орчин үеийн хөгжлийг нүүдэлчдийн соёл иргэншлийн үндэс суурьтай  нь хадгалан хөгжүүлэх  боломжтой юу гэсэн асуудлыг хэлэлцэхээр Улаанбаатарт болох Х их хуралд оролцохоор Москва, Санкт-Петербург, Иркутск, Владивосток, Элиста болон Улаан-Үд  хотуудын оросын монгол судлалын төвүүдээс олон нэртэй  монголч эрдэмтэд хүрэлцэн ирэх болно. «Уламжлал ёсоор ирэх Х их хуралд бид нилээд хэдэн товхимол бэлтгэж байна. Ойрын өдрүүдэд Монгол улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнтэй хамтарч бичсэн  “Орос-Монгол стратегийн түншлэлийн  замд” эрдэм шинжилгээний бүтээл гарна. Энэ номонд хоёр орны 16 эрдэмтдийн бүтээд орсон байгаа. Их хурлын өмнө “Оросын монгол судлал” уламжлалт товхимлын ээлжит дугаар гарна. Товхимолд оросын монгол судлалын гол төвүүд, нэртэй  монголч эрдэмтдийн тухай өгүүлсэн байгаа» гэж Владимир Грайворонский хэллээ.

         Монголч эрдэмтдийн их хурал нь таван жилд нэг удаа  хуралддаг бөгөөд  1959 онд анхны их хурал чуулсан юм. Монголын нийслэл Улаанбаатар хотод гадаад орнуудын нэртэй,  шилдэг монголч эрдэмтэд хуран цугларч өнгөрсөн хугацаанд монгол судлалын хөгжилд гарсан өөрчлөлтүүд, цаашдын зорилтуудыг хэлэлцэх юм. Монголч эрдэмтдийн их хурлын ерөнхий зохион байгуулагч Олон улсын Монголч эрдэмтдийн холбоо юм. Өдг өө холбоо эгнээндээ 30 гаруй орны 400 эрдэмтэн мэргэдийг багтаажээ.