Ливийн сөрөг хүчнийхний цэргүүд Муаммар Каддафийн үнэнч цэргүүдийн эсрэг Марс-Брег хотод цэргийн ажиллагаа явуулж байна. Сөрөг хүчнийхний тайлбарлаж буйгаар даваа гаригт орон сууцны хорооллуудыг эзлэн авч байгаа аж.  Хэдэн хоногийн өмнө сөрөг хүчний талынхан Марс-Бреги рүү давшиж эхэлсэн юм. Тэр үед тус хотод байсан цэргийнхэн тэднийг их буугаар буудаж угтсан юм. Ливийн дайнй үеэр Марс-Брег хот нь нэг бус удаа нэг талаас, нөгөө тал руу шилжин орж байсан юм. 4-р сараас Муаммар Каддафийн талын цэргийнхэн хяналиандаа аваад байгаа юм.  Энэ хотод нефтийн үйлдвэрийн олон объектууд байдаг байна.