“Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайн зөвлөх Жан Мохаммад Ханыг хороосон хариуцлагаа хүлээв. Талибуудын төлөөлөгч өрнөдийн ХМХ-ийнд  тэдний хамтран зүтгэгчид тэр халдлагыг хийсэн гэж мэдээлснийг Интерфакс уламжилжээ.  Мэдээнд дурьдсанаар: өнгөрсөн ням гаригт  ерөнхийлөгчийн Кабул дахь гэрт талибууд дайран орж,  уг аллагыг үйлдсэн гэжээ. Афганистаны ДХЯ-ны мэдээлж буйгаар байлдааны үеэр ерөнхийлөгчийн зөвлөх нас барсан төдийгүй, түүний гэрт зочилж байсан парламентын депутат  болон полицын нэг хүн амь насаа алджээ.