Японы АЦС-ын ослын үр дагаврыг арилгах асуудлыг хариуцсан  сайд Госи Хосоно нь АЦС-ын тогоонуудын аюулгүй байдлыг шалгахаар зогсоосон ажлыг  сэргээх бодолтой байгаагаа илэрхийлэв.Өмнө мэдээлж байсны дагуу“Фукусима-1” АЦС-ын ослын дараа атомын цахилгаан станцуудыг шалгахаар төлөвлөж  байсан юм. Госи Хосоногийн ярьснаар,цөмийн тогооны ажлыг сэргээх нь хүн амын амьдралын түвшинг дэмжихэд шаардлагатай юм гэж Эн Эйч-Кей мэдээлэв. Сайд тэмдэглэхдээ японы АЦС-уудын аюулгүй байдал нь тэдгээрийн ажлыг сэргээхэд нэг чухал нөхцөл болох ёстой юм.   АЦС-ын ажлыг сэргээхдээ  олон нийтээс дэмжлэг авахыг зорьж буйгаа мэдэгдэв.Үүний өмнө Японы ерөнхий сайд  Наото Кан мэдэгдэхдээ ЗГ “Фукусима-1” АЦС-ын ослоос болж цөмийн эрчим хүчнээс бүр мөсөн татгалзах бодолтой байгаа гэсэн юм.