АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтоны хийсэн  Сирийн ерөнхийлөгч Асадын хууль ёсны бүрэн эрхээ алдсан тухай мэдэгдэл АНУ-ын засаг захиргааны байр суурьтай зөвшилцөөгүй гаргасан мэдэгдэл байжээ гэж америкийн “Вашингтон пост” сонин  бичжээ.  АНУ-ын Сири дахь Элчин сайд өөрийн санаачилгаар тус улсын эмх замбараагүй байдалд автагдаад байгаа Хаму хот руу явсан нь Дамаскийн дургүйцлийг хүргээд байна. “Вашингтон пост” сонинд нийтэлсэн ярилцлагад АНУ-ын Засаг захиргааны эх сурвалжуудын мэдээлж буйгаар Сирийн асуудалд хөндлөнгөөс оролцох нь Ливи улсын нэгэн адил онцын дэмжлэг хүлээсэнгүй. Америкийн шинжээчид  сирийн сөрөг хүчнийхэн дотроо хуваагдаад байгааг гэлээ. Одоо тэд улс оронд болж буй байдалд хариуцлага хүлээх чадваргүй байна гэж мэдэгдэлд дурьджээ.