Японы хөл бөмбөгийн шигшээ багийн эмэгтэй тамирчид дэлхийн аврага боллоо. Ням гаригт Германд  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв.  Дэлхийн аваргын тэмцээний шилдэг довтлогчоор японы  тамирчин эмэгтэй Хомаре Сава шалгарчээ. Тэрээр хагас финалын  болон финалын тоглолтуудад хамгийн их гоол оруулснаас гадна Мексикийн багтай хийсэн тоглолтонд гурван бөмбөг дараалан оруулжээ. АНУ-ын шигшээ багийнхан зургаа дахь удаагаа медальгүй үлдсэнгүй,тэд урьдны хоёр алт, гурван хүрэл медаль дээр мөнгийг нэмлээ.