Мэргэжилтнүүд Ямар нэгэн хүндрэл гарахгүй бол живсэн “Булгария”  усан онгоцыг өнөөдөр усны гүнээс татаж гаргахаар мэргэжилтнгүүд төлөвлөж байна гэж  ажлын төв штабаас мэдээллээ. Урьдаар онгоцны эх биеийг тэгш босгох нь уг ажиллагааны хамгийн чухал хэсэг аж. Онгоцны эх биеийг  тэгшлэх ажил ням гаригт төлөвлөгдөж  байсан юм.Гэтэл ид ажлын үеээр онгоцны бэхэлгээний нэг татлага нь тасарчээ. “Булгария” онгоц нь 7-р сарын 10-нд Волга мөрөнд живсэн юм. Онгоцон дээр 208 хүн байсан юм. Тэднээс дөнгөж 79 хүн аврагдсан. Одоогоор сураггүй алга болсонд 15 хүн  байна. Аврах багийнхан тэдний хувь заяаг усан онгоцыг дээш гаргасны дараа тодорхой болно гэж найдаж байна.