Эрх баригч «Пакистаны ардын намын» удирдагчийн нэг Амир Шахыг Пакистаны Карачи хотод буудан хөнөөжээ. «Синьхуа» агентлагийн уламжласнаар бол сүүлийн үед Пакистаны өмнөд Карачи боомт хотод цуврал гэмт хэрэг үйлдэж, 15 хүнийг алжээ. Ийм хэрэг явдал эрх баригч нам ба улс төрийн бусад намын хоорондын тэмцлийг ширүүсгэх уршигтай болж мэднэ гэж шинжээчид узэж байна.