НУБ-ын Хүүхдийн төлөө сангаас Сомалийн ган гачигт нэрвэгдсэн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүрээнд анхны хэсэг ачааг тээвэрлэв. Британийн Би-Би-Сийн мэдээлснээр бол Сомалийн нутаг дэвсгэрийн үлэмж хэсгийг хяналтдаа авсан «Аш-Шабаб» бүлэглэлийн хэт даврагсад  хүнс нийл үүлэхийг хориглосон шийдвэрээ хүчингүй болгосоны дараа ачаа тээвэрлэжээ. Сүүлийн хагас зүүн жилд хамгийн аюултай ган гачиг Кени, Сомали,Этиоп, Жибути улсуудын өргөн үүжим нутгийг хамрав. Байгалийн эрс хувиралаас болж бус нутагт хүнсний хурц хямрал гарсан юм.