2014 оны өвлийн Олимпийг хүлээж авах Хар тэнгисийн Сочи хот зуны ид дүнд  энд амрахаар ирсэн хүмүүст соёлын янз янзын арга хэмжээг сонирхуулж байна. Жишээ нь долдугаар сард Сочид джаз хөгжим, бадралт баг бишгүүр ба балетийн  том гурван наадам болно.  «Аква-жаз» наадам Сочид удаа дараа болсон. Гэвч  саяхан наадам «Сочи 2014» соёлын олимпиадын хөтөлбөрт багтаж, «Аква-жаз» наадмыг үндэслэн байгуулагч оросын нэрд гарсан саксофонч Игорь Бутман «Сочи -2014» соёлын хөтөлбөрийн элч төлөөлөгч болсноос хойш хөтөлбөр нь нэлээд өргөжсөн байна. Одоо хотод жаз-рок, фанк, цахилгаан жаз, фьюжн хөгжим эгшиглэж байна. Энэ долдугаар сард  Оросын ба АНУ-ын хөгжимчид эд бүхнийг жаз хөгжим сонирхогчдын анхааралд толилууллаа.  Энэ өдрүүдэд саксофон  Сочийн хөгжмийн тайзнаа  төдийгүй Бадралт баг бишгүүр, цөөхүүл хөгжмийн  танхимд сонсогдов. Саксофончид Бадралт баг бишгүүрийн олон улсын наадамд оролцлоо. Оросын хөгжимчин Игорь Гольденберг, Павел Новиков нар сүрлэг бадралт баг бишгүүрийг саксофонтой хослуулан тоглож сонсогч олныг баярлуулав. Дашрамд хэлэхэд наадмын шувтаргаар бадралт баг бишгүүр, төгөлдөр хүүр, орос ардын домра зэмсгийг хослуулж хөгжимдэх нь сонин үйл явдал болно. Польш,Унгар, Хорват, Итали,Япон  түүнчлэн хойд европын Норвеги, Финланди, Нидерландын бадралт баг бишгүүрчид энэ оны наадамд оролцож байгаа нь өндөр сэтгэгдэл гайхал төрүүллээ. «Манай хот ах дүү бололцсон хотуудтай хамтран ажиллаж байгаа нь тод илэрч байна гэж үзвэрийн уран бүтээлийн захирал Валерия Анфиногенова «ОДХ» радиод мэдээлээд: «Сочи амралт сувиллын хотын хүвьд Эстоны Пярну, Италийн Римини, АНУ-ын Лонг Бич, Финландын Эспоо зэрэг хоттой ах дүү бололцсон. Энэ онд Эспоо,Римини  хоёр хотын төлөөлөгчид  хотуудынхаа хөгжмийн элч төлөөлөгчид боллоо.  Улс орнуудынхаа хөгжмийн зохиолчдын бүтээлүүд хөгжимдөх хүсэлт гадаадын хөгжимчдэлд  тавьдаг. Тэгвэл сонсогчид шинэ шинэ бүтээлийг танин мэднэ» гэв. Валерия Анфиногенова Сочийн бадралт баг бишгүүрийн наадмын бас нэг онцлогод анхаарлыг хандуулан хэлэхдээ: «Европт бадралт баг бишгүүр сумд байдаг. Харин Орос улсад ерийн танхимд байгаа учраас дуганы  ёс журмыг дагахгуй байна. Ерийн концертын тайзан туршилт хийхэд илүү өргөн нээлттэй байдаг. Жишээ нь саксофонч Павел Новиков  бадралт баг бишгүүрч Игорь Гольденбергтэй хамт тоглохдоо оросын хөгжмийн зохиолч Микаэл Таривердиевын бадралт баг бишгүүр ба төгөлдөр хүүрт зориулсан бүтээлийг хослон хөжимдэхийг  туншдээ гэнэт санал болгожээ. Энэ нь гэнэтийн сонин явдал болсон. Бадралт баг бишгүүрийн урлагийн үндэс сүүрь болох Бахын х өгжимд  авд зохиосон зүйл зонхилж байна» гэлээ. Балетын тансаг наадам-Санкт-Петербургийн балетын оддын гала-концерт 7-р сарын 21-нд Сочийн домогт Евлийн театрт болно.