Хятадын нийслэл үрьд шөнө аянгатай ширүүн бороонд нэрвэгдсэн учир Бээжингийн «Шоуду» нисэх онгоцны буудал 400 гаруй нисэх онгоцыг цаг хуваарийн дагуу явуулж, хүлээн авч чадсангүй. Хэвийн ажиллах дэглэмийг сэргээхэд их хэмжээний хүчин чармайлт, цаг хугацаа шаардагдана гэж орон нутгийн шинжээчид тэмдэглэв. Ийм ширүүн бороо Бээжинд энэ долоо хоногийн сүүлээр хоёр удаа орж, нийслэлийн нисэх онгоцны буудлын  ажлыг саатууж тасалдууллаа. Баасан гаригт шилжих шөнө цаг үүрын байдлаас болж 138 онгоцны нислэгийг болиулав. Ажлын цаг хуваарийг  бямба гаригийн шувтаргаар сэргээсэн билээ.