Сирийн урьд тархай бутархай байсан сөрөг хүчний төлөөлөгчид Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмтэй тэмцэх хүчин чармайлтаа нэгтгэхийн тулд Улс ундэстнээ аврах зөвлөлийг байгуулсан тухай Ройтер агентлаг мэдээлэв. Сөрөг хүчний төлөөлөгчид Стамбулд уулзаж, тус зөвлөлийг байгуулах тухай шийдвэр гаргав. Өнөөгийн дэглэмийг огцоруулахыг шаардаж буй ард олны тэмцэл хөдөлгөөн Сирид хэдэн сар үргэлжилж байна. Үрьд Сириэс хөөгдөж явсан 350 гаруй идэвхтэн сөрөг хүчний их хуралд оролцов. «Бид  сөрөгөөр бүлгүүдэд туслаж, улс орноо ардчилсан замаар хөгж үүлэхийн тулд ажиллана « гэж Сирийн эрх баригчдыг эрс эсэргүүцэж буй нэрд гарсан зүтгэлтэн Хайтам аль-Малех хэлжээ. Сөрөг хүчний 25 гишүүн  түүний дотор лалын радикал, либерал үзэлтнүүд ба  өөр урсгалын төлөөлөгчид шинээр байгуулсан зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна.