Энэ долоо хоногт ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров АНУ-д албан ёсны айлчлал хийлээ. Ажлы нь цаг хуваарь шахуу байсан. Лавров гурван өдрийн дотор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтэй хэлэлцээ хийж, Хүүхэд үрчлэх тухай хоёр талын хэлэлцээрт  гарын үсэг зураж, америкийн улс төрчид ба Орос гаралтай америкийн иргэдтэй уулзаж ярилцажээ. Сайд саяхан Вашингтонд нэвтрүүлгийн танхимаа нээсэн «ОДХ» радио компанид айлчлалынхаа эхээр дэлгэрэнгүй ярилцлага өгөв. Тэрээр ярилцлагдаа Оросын гадаад бодлогын Ливийн хямралд хандах Орос улсын хандлагаас аваад Арктик  хавийн орнуудын хамтын ажиллагаа хүртэл  урьтлалыг тодорхойлов. Лавров АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахдаа Өмнөд Суданы байдал, Ираны цөмийн хөтөлбөр, Сири Йемен хоёр улсад хүч хэрэглэх ажиллагааг гааруулахаас сэрэмжлэхэд дэлхийн хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлыг авч узэж хэлэлцэжээ. Барак Обама  Ливид хямралыг улс төрийн арга замаар зохицуулах зорилгоор Орос улсаас  гаргаж байгаа зуучлах хүчин чармайлтыг дэмжив. Гэвч хоёр талын байр суурь эл асуудлаар тэр болгон нийцэхгүй байна. Тухайлбал Ливийн агаарын орон зайг хориотой бус болгох тухай НУБ-ын АЗ-ийн 1973 тоот тогтоолыг хэрхэн гүйцэтгэж байгаа асуудлаар санал зөрөж байна. НАТО газар дээрх барилга байууламжуудад цохилт өгснөөрөө мандатын эрх мэдлээ хэтр үүлсэн гэж Москва үзэж байгааг Лавров «ОДХ» радио компанид өгсөн ярилцагдаа тэмдэглээд: «Орос улс хүч хэрэглэх зааг хязгаарыг лавлаж тодруулах хүсэлтэй байна. Харамсалтай нь хэлэлцээ хийж буй түншүүд маань тогтоолын мөн зүйл ангийг хэлэлцэх тухай оросын саналыг няцааж, эхний төслөөр санал хураасан. Орос улс тогтоолын арга хэрэгсэл биш зорилгыг л дэмжсэн. Бид хориг тавих эрхээ ашиглаагүй хийгээд Хятад, Германи, Энэтхэг, Бразили улсуудтай хамт  санал хураалтад оролцохоос түдгэлзсэн. Бидний таамагнал ор үндэстэй байсан нь нотлогдов. Тогтоолыг хэрэгжүүлэх ажиллагаа Ливийн агаарын орон зайг хориотой бус болгохоос нэлээд хэтрэсэн гэв. Мэдээжээр Барак Обама, Сергей Лавров нар орос-америкийн харилцааны хамгийн чухал сэдэв болох Европ дахь ПДХ системийн хүрээнд хамтран ажиллах асуудлыг авч үзэж хэлэлцлээ. Одоогоор амжилт бараг гараагүй» гэж Сергей Лавров тэмдэглэн хэлжээ. Ер нь  ПДХ сэдэв чухал байсан ч  ОХУ,АНУ-ын хоорондын харилцаа сайжраснаас хойш  тодорхойлогч үүрэг гүйцэтгэхгүй байна. «Одоо АНУ-тай хамтын ажилагаа илүү сайн хөгжиж байна. Хамтын ажиллагаа зөвхөн хоёр орны ерөнхийлөгчдийн  сайн харилцаанд тулгуурлахгүй байна» гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгдлээ. Сергей Лавров  хамтын ажиллагааны бүх салбарт ажлын 20 хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж буй ерөнхийлөгчийн комиссын ажлыг нотолгоо болгон дурдав. Нэлээд чухал үр дүнд хүрээд байна. Тухайлбал хоёр талын харилцаа сайжрасан учир эцэст СДЗ-ийн тухай 3 дахь гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэвч хоёр орны хоорондын визийн дэглэмийг хялбарчлах тухай хэлэлцээрт гарын үсэг зураж амжсангүй. Зарим нэг асуудлыг шийдвэрлээгүй. Гэвч баримт бичиг энэ онд хүчин төгөлдөр болно гэж Сергей Лавров батлан илэрхийллээ. Мөн Ерөнхийлөгч Обамагийн Москвад хийх айлчлалын өдөр хугацааны  асуудлаар тохиролцоогүй. Учир нь АНУ-аас Европт байрлуулж байгаа ПДХ системийн асуудлаар санал зөрөв. Хоёр орны ерөнхийлөгчид жишээ нь ПДХ асуудлаархи хамтрасан тунхаглалд гарын үсэг зурвал АНУ-ын Ерөнхийлөгчийн Москвад хийх айлчлал учир агуулга төгөлдөр  болно. Харин харилцан найр тавих арга замыг эрсээр байна. Хамгийн гол нь хоёр орны харилцаа эмх цэгцтэй болсон гэж Сергей Лавров тэмдэглэн хэллээ.