Орос улсын Приморье хязгаарт тав-зургаан мянган жилийн өмнөх эртний хүмүүсийн булшийг олжээ. 2012 онд зохиогдох АНД орнуудын дээд хэмжээний уулзалт явагдах Русский арлыг судлан шинжлэх ажлын үеээр археологчид неолит үеийн маш их хэмжээний юувуу олжээ. Энэ нь эртний олдворуудын нэг юм.  Приморийн юувууны овоо ньгурван мянгаас илүүгүй настай юм. Энэхүү олдвор нь оросын төдийгүй гадаадын эрдэмтдийн анхаарлыг гойд татаж байна. Юувууны овоо нь зүгээр нэг гэнэтийн овоолон биш юм. Эрт дээр үеээс хүмүүс нас барсан хүнийг юувуунд оршуулж байжээ. Хясааны ясанд нуун далдалсны улмаас тэдгээр нь бидний үе хүрчээ. Орчин үеийн эрдэмтэд тэр үеийн хүний булш, тэдний ахуйдаа хэрэглэж байсан сав суулганы хэлтэрхий болон чулуун зэвсгийн үеийн дурсгалуудыг олборложээ. Энэ тухай Алс-Дорнодын Холбооны улсын их сругуулийн археологи болон угсаатны музейн эрхлэгч, экспедицийн удирдагч Александр Попов ийнхүү ярьж байна: «Алс-Дорнодын бүс нутагт  булш их муу хадгалагддаг. Энэ нь эсгэлүүн, чийглэг хөрстэй холбоотой юм.  Юувуу нь харин хүмүүсийн булшийг гэмтээдэгүүй хадгалдаг тийм орчинг бүрдүүлдэг аж.  Бидэнд олдсон овооноос маш их мэдээлэл аваад байна. Тэр үеийн хүмүүс хэрхэн яаж амьдарч байсан, юугаар хоол лож байсан тухай. Гэхдээ тэд бол тийм ч эртний хүмүүс биш юм. Урьд жилүүдэд ийм юувууны овоотой таарч л байсан. Тэд гээр нь эртнийх байгаагүй юм. Энэ нь бидний хувюьд яг л нөгөө өвсний бухлаас зүү олсонтой адил ховор зүйл боллоо. Бид бол өөрсдийн зүгээс ердийн археологийн малталтаа хийж байсан юм. Энэхүү хосгүй археологийн дурсгал  энд олсон  явдал бол  хот өргөжин тэлхэд гайхалтай археологийн объектууд олдож болох юм гэж найдвар төрүүлж байна. Энэ дурсгалыг олборлохоор бид ойрын үед ажлаа төлөвлөөд байна. Эндхийн ард түмний түүхэн дүр зургийг бий болгох тийм  булшийг бид нээх болов уу» гэж найдаж байна. Оросын Алс-Дорнодод төдийгүй Номхон -далайн  бүс нутагт эртний хүмүүсийн болон тэдний соёлын талаар материаллаг гэрчлэх, баримт  тэр бүр олддоггүй юм. Яагаад гэвэл тэдгээр нь  япон, солонгос, америк, болон канадын эрдэмтдийн  маш их сонирхлыг татдаг юм. Энэ удаа эртний үеийн хүний булшийг болон түүнтэй хамт  олдсон  зүйлүүдийг судлахаар дээрх орнудын археологууд, түүхчид, генетикчид хуран цуглараад байна: «Бид энэ нутагт, эрт дээр үед  амьдарч байсан их олон тооны ард түмнүүдийн  түүхийг судлаж байна.Номхон –далайн эрэг хавийн газрын  цэг бүрийн түүх чухал байна. Тиймээс  гадаадын эрдэмтдийн сонирхлыг ихт татаж байгаа юм.  Энд их сонин процессууд  явагдаж байжээ. Их олон ард түмэн энд ирж суурьшиж байж. Энэ газар, тэнгис далай, Евразийн томоохон мөрний нэг   Амур мөрөн бас хүмүүсийг татах төвийн  хүч болж байсан юм шүү. Япон, Солонгос орнуудад   хүн амын нягтрал ихтэй суурьшлаас болж төдийлөн ийм маягийн олдворууд ховор байдаг. Жишээ нь Япон, Солонгосын ард түмнүүдийн соёлын ижил төстэй  байдал болон  хүмүүсийн хоорондын  ижил төрх нь  –  түүхч, археологич, генетикчдийн судалгааны цаашдын зорилго байх ёстой юм» гэж хэлсэн. Энэхүү булшийг судлах  Олон улсын эрдэмтдийн бүлгийг удахгуй байгуулах  гэж байна.   Судалгаа шинжилгээний ажил дуусахад тэдгээр олборлолтыг музейд шилжүүлнэ.